Дакота Жонсон: Намайг Анастасиягийн дүрээр харна гэдэгт итгэхгүй байна

Нээлтээ хийсэн цагаасаа үзэгчдийг байлдан дагуулсан “Грейн амьдралын 50 сүүдэр” кино эротик хэсгүүд, сэтгэл хөвсөлзүүлсэн мөчүүдээр дүүрэн бүтээл болсон. Тэгвэл киноны үргэлжлэл болох “Харанхуйн 50 сүүдэр” кино тун удахгүй “Тэнгис” кинотеатрын дэлгэцнээ хоёрдугаар сарын 10-нд нээлтээ хийх гэж байна. Тус кино энэ оны хамгийн хүлээлт үүсгэсэн бүтээлүүдийн нэгээр нэрлэгдэж байгаа юм. Тэгвэл киноны гол дүр Анастасия гэх оюутан охины дүрийг бүтээсэн загвар өмсөгч, жүжигчин Дакота Жонсоны шинэхэн уран бүтээлийнхээ талаар дэлгэсэн товч ярилцлагыг орчуулан хүргэж байна.
 
“Грейн амьдралын 50 сүүдэр” киноны эхний цувралд ноёрхол, хошигнол, секс бүхий үзэгдлүүд ихтэй. Энэ нь магадгүй Анастасия Грэйн нөлөөнд автсаныг харуулсан байж болох?


-Киноны эхний цувралын төгсгөл хэсэгт бүсгүй өөрийн амьдралаа өөрөө л удирдан жолоодох нь хамгийн чухал гэдгийг ойлгодог. Грей түүнтэй хамт байхыг хүсч байгаа л бол тавьсан шаардлагыг нь хүлээн зөвшөөрөх ёстой. Гэхдээ мэдээж, тэдний харилцаа хувьсан өөрчлөгдөх нь гарцаагүй. Анастасия заавал буулт хийх ёсгүй ч, эцсийн дүндээ өөрийгөө түүний төлөө золиослох л болно. Дурласан учраас тэр.
 
-Тэгвэл үүнийг хайр гэж ойлгох уу, эсвэл нэг нэгийгээ хүлээн зөвшөөрүүлэх гэсэн зөрчил үү?

-Хайр. Кино болон зохиолын аль алиных нь мөн чанар энэ. “Харанхуйн 50 сүүдэр” нэг нэгийгээ хүлээн зөвшөөрүүлэх гэсэн эр, эм хоёр хүний хоорондын зөрчил биш. Бие биеэ хайрлах хамгийн тохиромжтой арга замыг хайж буй хосын түүх юм.
 


-Кинонд бүтээсэн дүр тань бодит байдал дээр ч дотно харилцааг шаардаж байсан байх. Жэйми /Жэйми Дорнан/ та хоёр амьдрал дээр хэр сайн найзууд вэ?
 
-Бид маш онцгой харилцаатай. Би Жэймягийн эхнэр, хүүхдүүдтэй нь их ойр байдаг шүү. Амели үнэхээр гайхалтай бүсгүй. Холливудад маш олон франчайз бий. Гэхдээ миний бодлоор жинхэнэ нөхөрлөлийг бий болгож чадсан цор ганц жүжигчин нь Жэйми байх. Бид өдөр бүр хамт ажилладаг учраас эсрэгээрээ заримдаа төвөгтэй тал ч байдаг.
 
-Олон нийтийн зүгээс та хоёрын нөхөрлөлийг хүлээн зөвшөөрөөсэй гэж хүсдэг үү?
 
-Заавал тэгэх шаардлагагүй. Бид нэг өдөрт 13 цаг хамт ажилладаг. Нэг нэгийгээ мэдэх хангалттай цаг хугацаа байна гэсэн үг. Магадгүй олон хүн зүгээр л кино гэдэг талаас нь хардаг байж болно. Гэхдээ нөхөрлөл гэдэг тийм амархан бий болчих зүйл биш. Бидний дүрээ бүтээх арга барил ижилхэн. Ширүүхэн үзэгдлийн дараа инээж чаддаг юм. Бид одоо гүн гүнзгий холбогдсон. Амжилт гэдэг хүнд сорилт дунд амьдарч байгаа.
 

 
-Дакота та карьераа хэрхэн үргэлжилнэ гэж харж байна вэ. Кино урлагт тухайн жүжигчнийг бүтээсэн дүрээр нь төлөөлүүлж харах гээд байдаг сөрөг тал бий?
 

-Би энэ талаар төдийлөн санаа зовдоггүй. Хэн нэгэн намайг зөвхөн Анастасиягийн төлөөлүүлж харна итгэхгүй байна.
 
-Та юу ч хийсэн, ч явсан папараццичдын дуран дор амьдардаг. Гадаад төрхөө өөрчлөх талаар бодож байв уу?

 
-Би аль болох жирийн л амьдралаар амьдрахыг хүсдэг. Гэхдээ эцэг, эх маань олны танил хүмүүс болохоор хэзээ ч олны харцнаас хол амьдарч байгаагүй Аль нэг киноны нээлтэд очих үед олны харц миний өмссөн хувцас дээр тусдаг юм. Гэхдээ дэлгүүр хэсэх үед санаа зовохоо больчихдог юм.


Монголын мэдээ
Б.Сумъяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.