100 айлын дөрвөн замын уулзварын ажилд 1,5 тэрбум төгрөг зарцуулжээ
“Гудамж” төслийн хүрээнд энэ онд 100 айлын уулзварыг бүрэн шинэчилж, дөрвөн замын уулзвар болгосон. Тэгвэл уг замыг албан ёсоор нээх үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Энэхүү үйл ажиллагаанд Гудамж төслийн удирдлагууд болоод, Эдийн засгийн хөгжлийн яамны удирдлагууд оролцлоо.  Улаанбаатар хотын хамгийн их түгжрэл үүсдэг байсан энэ уулзварыг бүх чиглэлдээ гэрлэн дохиогоор нэвтрэх боломжтой дөрвөн замыг уулзвар болгон өөрчлөөд байгаа юм.

Энэхүү ажлын зураг төслийг “Ростов” ХХК гүйцэтгэсэн бол зам барилгын ажлыг “Паблик роуд” ХХК хийжээ.
Нийт 12105 ам метр талбайд хучилт хийж, 3564 ам метр талбайд явган зорчигчдын зам тавьжээ. Мөн орчны тохижилтын хүрээнд 21 ширхэг мод тарьж, 490.5 ам метр талбайг ногоон байгууламжтай болгож, гэрэлтүүлэг гэрлэн дохио шинээр суурилуулсан байна. Өргөтгөлийн ажлын явцад ус зайлуулах 167 метр шугам хоолойг шилжүүлж, сайжруулжээ. Уулзварыг дөрвөн зам болгох ажилд нийт 1.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. “Гудамж” төслийн хүрээнд энэ жилдээ багтаж араваад уулзварыг ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ. Эдгээр ажлын хөрөнгө бүгд Чингис бондын хөрөнгөнөөс гарч байгаа юм.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-07-21 07:04:22
    Мэдээний зургаа ядаж гар утсаар авахаа болчихмоор юм
  • Зочин 2014-07-21 06:26:56
    Явган хүний гүүрэн гарц нь ямар чанартай байгааг мэдэж байгаа юм болов уу даа. Хотолзоод хүн явахад хэцүү ийм гүүрийг ашиглалтанд хүлээж авч байгаа нь сонин байна.