Эх орны үйлдвэрийн улаан тоосгоны үнэ 1.2 хувиар өсчээ
 
Статистикийн хорооноос Улаанбаатар хотод худалдаалагдсан барилгын гол нэрийн материалын дундаж үнийг гаргажээ.  Улаанбаатар хотод энэ оны 4 дүгээр сард худалдаалагдсан эх орны үйлдвэрийн болон ОХУ, БНХАУ, БНСУ-д үйлдвэрлэсэн барилгын үндсэн 24 нэр төрлийн материалын үнийг мэдээнд хамруулсан байна. Өмнөх оны мөн үеийнхээс энэ оны 4 дүгээр сард эх орны үйлдвэрийн нэг м3 шалны банзны дундаж үнэ 20.0 мянган төгрөг буюу 9.1 хувь, нэг м2 вакуум цонхных 8.0 мянган төгрөг буюу 8.9 хувиар өсчээ. 1000 ш улаан тоосгоны үнэ 45.5 мянган төгрөг буюу 15.7 хувь, нэг м3 хөнгөн бетоных 13.2 мянган төгрөг буюу 8.8 хувь, палкных 1.0 мянган төгрөг буюу 3.6 хувиар буурчээ. БНХАУ-д үйлдвэрлэсэн нэг ширхэг шалны хавтангийн үнэ 525 төгрөг буюу 53.8 хувь, шаазан суултуурынх 33.6 мянган төгрөг буюу32.6 хувь, уян шүршүүрийнх 7.5 мянган төгрөг буюу 22.1 хувь, тосон будгийнх 500 төгрөг буюу 20.0 хувь, шаазан угаагуурынх 13.8 мянган төгрөг буюу 16.2 хувь, нэг боодол чулуугүй хар цаасных 1.0 мянган төгрөг буюу 12.5 хувь, крантных 7.5 мянган төгрөг буюу 10.7 хувь, нэг м2 шахмал шалных 1.3 мянган төгрөг буюу 10.5 хувь, дүүжин таазных 433 төгрөг буюу 8.4 хувь, төмөр хаалгынх 11.0 мянган төгрөг буюу 6.4 хувиар өсч, 50 кг цементний үнэ 1650 төгрөг буюу 16.8 хувь, гадна эмульсийнх 3.0 мянган төгрөг буюу 16.7 хувь, нэг килограмм хадаасных 350 төгрөг буюу 13.2 хувиар буурчээ. БНСУ-д үйлдвэрлэсэн ханын цаасны үнэ 1.8 мянган төгрөг буюу 32.7 хувь, ОХУ-д үйлдвэрлэсэн боодол чулуутай, хар цаасны үнэ 500 төгрөг буюу 2.3 хувиар өссөн байна. Өмнөх сарынхаас эх орны үйлдвэрийн 1000 ширхэг улаан тоосгоны үнэ 3.0 мянган төгрөг буюу 1.2 хувиар өсч, палкных 1.0 мянган төгрөг буюу 3.6 хувиар буурчээ. БНХАУ-д үйлдвэрлэсэн крантны үнэ 6.0 мянган төгрөг буюу 8.4 хувь, шаазан угаагуурынх 3.8 мянган төгрөг буюу 3.9 хувь, шаазан суултуурынх 4.5 мянган төгрөг буюу 3.4 хувь, төмөр хаалгынх 500 төгрөг буюу 0.3 хувиар өсч, 50 кг цементний үнэ 250 төгрөг буюу 3.0 хувь, уян шүршүүрийнх 1.0 мянган төгрөг буюу 2.4 хувиар буурчээ.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.