Тэсгим өвлийн ховор үзэгдэл “Дархан булаг”-т

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын төвөөс 33 километрт, “Дархан булаг” хэмээх булагт ес эхлэхээр ургаж, таван ес дүүрэхэд хагдардаг “Усанд хөвдөг хөрш” гэдэг нэртэй ургамал байдаг.

Уг ургамлыг 2016 оноос эхлэн ид ургаж байх үед нь үзэж судлах болжээ. Энэ жилийн судалгааны багт тус сумын Иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Готовдорж, сумын байгаль судлаач Г.Дашчирэв, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Бямбацогоо, Байгаль хамгаалагч Н.Мөнхдалай нар ажилласан байна.

Уг цэцэг нь маш жижиг үндэстэй, 10 орчим навчтай, хар ногоон өнгөтэй, усан дотроо урсгалын дагуу ургажээ. Нэгдүгээр сарын 17-ны өдөр булгийн усны температурыг хэмжихэд  -3,5 градус, булаг нь баруун өмнө зүгрүү 10 гаруй метр урсаж хөлдсөн байв.

Энэхүү газрын хаданд нар, нум сумаар байлдаж буй хүн, янгир зэрэг олон сүг зураг байдгийн дээр зуны улиралд Улаан тулам, Банзаддоо, Цахилдаг, федын аргамжин цэцэг, австри хавтгана, Эмт гичгэнэ гэх мэт эмийн ургамал болон нэн ховор ургамал ургадаг байна.

Тус булгийн ойролцоо нарны сүг зураг байдаг бөгөөд энэ нь хамгийн их  энерги бүхий газарт хийсэн эртний хүмүүсийн тэмдэглэгээ гэж үздэг аж. Мөн 1850 оны үед харуул занги суулган ан гөрөөг хамгаалж байсан ба тэнд ан гөрөө хийсэн хүнийг нэг мориор торгодог байсан тухай аман домог бидний үед яригдаж иржээ.

БОАЖГ-ын мэргэжилтэн Д.Содномсамдан 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-02-01 06:00:00
    Saihan medeelel bn.
  • Irgen 2017-02-01 04:47:20
    Yaj 165 gradus baih ium.
  • zochin 2017-02-01 04:28:20
    агаарын температур 165 гардус гэдэг целсийн уу фарингейтийн уу ийм градуст яана гэсэн үг үү
  • Baynhongor 2017-02-01 03:46:43
    Uneheer saihan nerendee zohizson Hangai yum daa, Baynhongor !!!
  • Зочин 2017-02-01 03:45:51
    За за биологчид ажилгүй болж сумын баагийнууд судлаач болжээ
    • zochin, sudlaach 2017-02-01 15:14:53
      Арай ч ингэж хэлж болохгүй. Таны "сумын баагий " гэж нэрлээд байгаа хүмүүс танаас илүү мэдлэгтэй байгаа даа.
    • zochin 2017-02-01 09:44:13
      hahahaha,,,tegsen bolj taarch baih shig bna!