Дэлхийн шилдэг гэрэл зураг: “Үхрийн уралдаан”

Дэлхийн шилдэг гэрэл зураг шалгаруулах “Sony world photography awards-2014” наадмын спортын мэргэжлийн зургийн төрөлд өрсөлдөн шилдгээр шалгарсан бүтээлийг сонирхуулж байна. Энэ зургийг БНХАУ-ын хамгийн шилдэг 10 зурагчны нэг гэгддэг Ён Шенг Зенг авчээ.

Тэрбээр Индонезийн Суматра арлын Паданг гэх хотод жил бүр зохион байгуулагддаг  уламжлалт үхрийн  уралдааны үеэр энэхүү агшныг дурандаа буулгасан байна.  Тус уралдаан бүр 400 жилийн түүхтэй ажээ. Ихэвчлэн цагаан будаа хураалтын дараа болдог бөгөөд нутгийн иргэд  тэмцээнийг “Паку Жави” гэж нэрлэдэг байна.

Будаа тариалалтын талбайд иргэд хэсэг хэсэг болж хуваагдан тус бүр хоёр үхрийг сонгон уралдаж, хөгжилддөг ажээ. Ингэхдээ багийн нэг эрэгтэй  хоёр  үхрийн баруун болон зүүн талд бэхлэсэн модноос барин залах зарчмаар бэрхшээл саадыг даван 20-30 метр зайд уралддаг байна.  Тухайн хүнээс авхаалж самбаа хүч шаардсан эл спортын тэмцээн олон ч хүний анхаарлыг татдаг ажээ.


Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.