Алтан гулдмайг нууцаар хил давуулахыг оролджээ
Өмнөговь аймаг дахь Шивээхүрэн шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр хууль бусаар алт гаргаж болзошгүй тухай мэдээлэл Хилийн тагнуулын газарт ирсэн байна.

Уг мэдээллийн дагуу шалгалт явуулахад Өмнөговь аймгийн иргэн Г, Г нар нь БНХАУ руу улсын хил нэвтрэхдээ унаж явсан Ланд круйзер 100 маркийн автомашиныхаа жолоочийн суудал доор их хэмжээний алт нуун хил нэвтрүүлэх гэж байжээ. Эл үйлдлийг энэ  сарын 9-ний өдөр илрүүлжээ.

Хэргийг Өмнөговь аймаг дахь Хилийн 0166 дугаар ангийн  Хилийн тагнуулын тасаг шалгаж байгаа бөгөөд аймгийн Прокурорын газарт шилжүүлэн өгчээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.