“Элэг нэгтэн” кино олон улсын наадмаас дахин шагнал хүртжээ
“ДОЗ ПЛАС" энтертайнмэнтын  уран бүтээлчид сүүлийн үеийн кинонуудынхаа зургийг гадны улс оронд аваад зогсохгүй гадны шилдэг уран бүтээлчидтэй хамтран уран бүтээлээ туурвих болсон. “Дүүлэн нис", "Хөх толбот хүмүүс", "Кино шиг амьдрал" болон “Элэг нэгтэн” зэрэг кинонууд шинэ өнгө төрхийг бий болгож, олны таашаалыг хүртэж байсан. Тэдний бүтээсэн “Элэг нэгтэн” кино дэлгэцэнд гарсан даруйдаа олон улсын наадмаас хэд хэдэн томоохон шагнал хүртэж байсан билээ. Тэгвэл тус  киноны уран бүтээлчид саяхан дахин олон улсын наадмаас шагнал хүртжээ. Тодруулбал шилдэг кино,шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртсэн байна.

 
Энэ талаар жүжигчин А.Мөнгөнзул цахим хуудастаа мэдээлжээ. Тэрбээр   “Хуваалцмаар байна. Заримдаа Доёо бид 2 рт амьдралд бууж өгөх үе байсан.Тэр дундаа Элэг нэгтэн киноны үед хэхэ. Гэхдээ хэзээ нэгэн цагт уйгагүй хөдөлмөр,үнэнч зүтгэлийн үр дүн гардаг юм бна.Бидний хийсэн Элэг нэгтэн (The Third eye of god) 2016 онд Монголыг кино академаас ганзаг хоосон буцаж байсан бол өнөөдөр олон улсын наадмаас ( шилдэг кино,шилдэг найруулагч, шилдэг жүжигчин ) гэх мэт 4 дахь шагналаа аваад байна. Магадгүй энэ шагнал зарим нэгэн хүмүүст жижиг санагдаж болох ч,харин Navi Mumbai international film festival -д 500 гаруй киноноос 7 д үлдэж шилдэг гадаадын найруулагч шагналыг  Ш. Доржсүрэн минь авлаа. Харамсалтай нь нөхөр маань ар гэр шалтгааны улмаас явж чадаагүй ч өчигдөр шагналтай ирхэд маш их баярлалаа.Тиймээс энэ кинод хамтран ажилласан,дэмжсэн бүх хүмүүст чин сэтгэлээсээ талархаж бна.Та бүхний гар бие ,сэтгэл оролцcон энэ кино дэлхийн хаана ч үзүүлэхэд үнэхээр нүүр улайхааргүй,Mонголынхоо нэрийг гаргаж,мэргэжлийн түвшинд болжээ гэдгийг дахин нэг гүнзгий мэдрүүллээ. Алдаатай оноотой явсан зам маань өөрөө шагнал байсан байна” хэмээн бичжээ.
 



Б.Сансар
olloo.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-02-03 10:12:58
    Шагнал авсанд баяр хүргэе, нөхрийн ар гэрийн шалтгаан, эхнэрийн ар гэр тусдаа ойлгомжгүй л юм байна, орчин үеийн гэр бүл гэдэг нь энэ юм байлгүйдээ
  • ZOCHIN  2017-02-03 08:47:24
    SAIN BAINA.AMJILT HUSIE. SHAGNAL CH IH URAM OGNOSHUU.
  • Д.Төмөрбаатар 2017-02-03 04:49:31
    маш сайн байна. алддаггүй хүн гэж байхгүй түүн дээрээ суралцаж амжилт гарган гэдэг гайхамшиг Доогий та хоёртоо амжилт хүсье