Ном солилцох өдөрлөг боллоо
Нийслэлийн Соёл урлагийн газар, Улаанбаатар хотын номын сантай хамтран “Номоо солилцъё өдөрлөг”-ийг зохиож байна. Тус аянд номоо солилцохоос гадна хямд үнээр худалдан авах боломжтой.  Мөн ном хандивлах хайрцаг байршуулсан бөгөөд цугларсан номуудыг хорих 406-р ангийн номын санд хандивлах юм байна. Одоогоор цугларсан  160 гаруй ном байгаа бөгөөд  өдөрлөгт оролцож байгаа иргэд ч энэ аянд нэгдэж, ном хандивлах боломжтой юм. “Энэ үйл ажиллагааг сар бүрийн эхний долоо хоногийн бямба гарагт зохиодог уламжлалтай болсон” гэж Нийслэлийн соёл урлагийн газрын ахлах мэргэжилтэн С.Оюунчимэг ярьж байлаа. Өмнөх сарын  өдөрлөгт 300 гаруй иргэд оролцож,  өөрт хэрэгтэй номоо худалдан авч, солилцож байсан аж.
 

 





olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.