Цагдаа нарыг эрүүл мэндийн үзлэгт оруулж, вакцинжуулна
“Эрүүл цагдаа” хөтөлбөрийн нээлт “Хүй 7 худаг” дахь “Монгол наадам цогцолбор”-т өчигдөр боллоо. Хөтөлбөрийн хүрээнд цагдаагийн алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэг болон  вакцинжуулалтад хамруулж, сургалт зохион байгуулах юм байна. 

Мөн нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, алба хаагчдын бие бялдарыг чийрэгжүүлэх, сэтгэлзүйн хямрал, гутрал, депрессийн төвшинг бууруулах чиглэлээр эрүүл мэндийн төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, ажлын байрны дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж хэвшүүлэх, эмчилгээ сувилгаа, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх, хувь хүний  сэтгэл зүйн онцлогийг таних, хөгжүүлэх, чадавхжуулах сургалт зохион багуулах, алба хаагчдын албаны болон хувийн амьдралдаа хандах харилцаа, хандлагыг эерэгжүүлэх сэтгэл зүйн  олон талт арга хэмжээг зохион байгуулах юм байна.Хөтөлбөрийн нээлтийн үеэр нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр “Энэ жил Улаанбаатар хотын цагдаагийн газраас “Эрүүл цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа нь цагдаагийн нийт алба хаагчдын талархлыг хүртсэн ажил болж байна. Энэ үйл ажиллагааг нийслэлийн ЗДТГ-аас дэмжин ажиллах болно“ хэмээн онцоллоо.

Улаанбаатар хотын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа К.Нямдаваа “Улаанбаатар хотын цагдаагийн газраас 2017 онд хэрэгжүүлэх “Эрүүл цагдаа” хөтөлбөрийнхөө нээлтийг хийж байна. Уг хөтөлбөрийн  хүрээнд цагдаагийн байгууллагын алба хаагчдын эрүүл мэндийг сайжруулах, ажлын байрны дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх зэрэг цогц арга хэмжээг бүтэн жилийн турш зохион байгуулна. Цагдаагийн байгууллагын ажилтан гэмт хэрэгтэй тэмцэх, иргэдийн аюулгүй байдлыг хангадаг гол хүмүүс. Тиймээс бид эрүүл, чийрэг бие бялдартай, эрүүл мэндийн зөв хэвшилтэй байх ёстой гэдэг үүднээс хөтөлбөрийг хэрэгжүүлж байна” гэв.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Brr 2017-02-05 18:07:16
    Вакцинд хамрагдуулна гээч ээ, энэ сэтгүүлч Монгол хэлээ эхлээд сурмаар юмаа.
    77.92.196.156
    Мэдэгдсэн Хариулах
  • ЭРҮҮЛ АХУЙЧ 2017-02-05 10:31:47
    ЦАГДАА НАР ЯАСАН БЭ ДОХ ТЭМБҮҮ АВАА ЮУ ДАА
    80.218.144.91
    Мэдэгдсэн Хариулах