Өнөөдөр болох үйл явдлууд
09:00 цагт: Угийн бичиг хэрхэн хөтлөх, түүний ач холбогдлын талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Монголын ураг удам уламжлын холбоо” хамтран үндэсний анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулна. Тус зөвлөгөөнд УИХ-ын зарим гишүүд, Монголын ураг удам уламжлын холбооны 100 гаруй төлөөлөгч эрдэмтэн, судлаачид оролцох бөгөөд хамгийн сонирхолтой нь угийн бичиг хөтөлснөөр 41 үеэ мэддэг хүн хүрэлцэн ирж мэдээлэл, туршилга солилцоно. Хаана: Монголын Хүүхдийн ордон Бага танхим

10:00 цагт: Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Засаг даргын ахлах зөвлөх, Нийслэлийн газрын албаны дарга нар Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ.

11:00 цагт: БОАЖ-ын сайд Л.Оюунхорол  Төрийн ордны В танхимд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хуралд тус яамны зарим газрын дарга нар оролцоно.

12:00 цагт: Соёлын салбарт хамтран ажиллах тухай БСШУСЯ, Беларусь улсын Соёлын яам хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах арга хэмжээ болно. Хаана: БСШУСЯ-ны 401 тоот

12:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын сагсан бөмбөгийн холбооноос "Сагсан бөмбөгийг самарсан төрийн дээрэм"-ийн талаар мэдээлэл хийнэ.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • касСАК 2017-02-11 15:08:16
    КАЗАХУУД БИД УРАГ ОВГИЙН НАНДИН ХЭЛХЭЭГ ӨДИЙ ХҮРТЭЛ ДЭЭДЛЭН ХАДГАЛСАН ДЭЛХИЙН ЦӨӨХӨН ҮНДЭСТНЫ НЭГ БӨЛГӨӨ_БИ ДЭЭШЭЭГЭЭ 14 УЕ ӨВГӨДӨӨ МЭДНЭ.. ЕС дэхи өвөг нэгтэй ...
    202.179.2.118
    Мэдэгдсэн Хариулах