Зарим цэцэрлэгт нэг тонн сүү, цагаан идээ хандивлалаа

Тусгаар тогтнолын талбайд Чингэлтэй дүүргийн  өрхийн үйлдвэрлэгчид болон Архангай аймгийн зарим сумын малчид, үйлдвэрлэгчдийн цагаан идээний үзэсгэлэн худалдаа болж байна. Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд зохион байгуулж буй тус үзэсгэлэнд оролцогчид дүүргийн зарим цэцэрлэгт сүү, цагаан идээ хандивлав. “Нэг Архангай-Шинэ хөгжлийн тэмүүлэл” Төрийн бус байгууллагаас Чингэлтэй дүүргийн утаажилт ихтэй хороодод үйл ажиллагаа явуулдаг 5  цэцэрлэгийн хүүхдүүдэд 1 тонн сүү цагаан идээ хандивласан юм.

Архангайн үйлдвэрлэгчид 100 тонн  сүү, цагаан идээтэй иржээ. Үзэсгэлэн худалдаанд хурууд 10 мянга, хэвийн ааруул 12-15 мянга, цагаан тос 5000, өрөм 10-13 мянга, тавагны багц ааруул 150 мянган төгрөгийн үнэтэй байна гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bi 2017-02-06 04:06:11
    tsetserlegeer dalimduulsan har naimaa
    202.21.102.130
    Мэдэгдсэн Хариулах