Монголын сагсанбөмбөгийн холбоог татан буулгахаар болжээ
 Монголын сагсанбөмбөгчдийн амжилт жил ирэх тусам  өсөн нэмэгдэж байгаа ч дотоод асуудал нь ч гэсэн улам бүр томорч байгаа. Сүүлийн хэдэн жилийн турш хоёр тусдаа үйл ажиллагаа явуулж байсан МҮСБХ, МСБХ гэх хоёр байгууллага өнгөрсөн онд эвийн гэрээ байгуулж энэ жилээс үндэсний лигийн тэмцээнээ хамтран зохинон байгуулах болсон. Гэсэн хэдий ч  уг холбоог удирдах сонирхолтой олон хүн байгааг  холбооныхон хэлж, эсэргүүцэж буйгаа мэдэгдэх хэвлэлийн бага хурал хийж байсан.

Тэгвэл өнөөдөр МСБХ-ны удирдах зөвлөлийн гишүүд мэдээлэл хийж, тус холбоог татан буулгах бусармаг шийдвэр гаргасан хэмээн мэдэгдлээ.

Энэ талаар Монголын сагсан бөмбөгийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Р.Цэвэгмэд хэлэхдээ ““Энэ сагсан бөмбөгийн холбоо чинь хүчин төгөлдөр бус юм” гэсэн албан бичиг өгсний дагуу юу шалгасан юм. Ямар юмыг үндэслэсэн, яагаад хууль бус болсон юм бэ гэдгийг бидэнд мэдэгдэлгүй автоматаар хүчингүй болголоо гээд гаргаж ирсэн. Ийм бусармаг үйл ажиллагаа явуулж байгааг МАН-тай холбохоос өөр ямар ч эрх зүйн үндэслэл алга. Би 50-аад жил энэ хөлстэй зааланд энэ ахмадууд, залуучуудтай өнөөдрийг хүрсэн. Р.Содхүү даргыг зааланд орж Монголын сагс ямар байдгийг, хэн өвлүүлээд, хэн юу хийж байгааг мэдэхгүй байх гэж бодож байна” гэлээ.  

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-02-06 17:29:28
    Мрнгол хүн шиг намхан хүн сагсан бөмбөгөөр хол явахгүй.Ямарч албан тушаалд дуртай хүмүүс бэ.
    202.9.40.61
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol zaluu 2017-02-06 09:28:13
    Sagsanbombog ntr hend ch hereggvi ymiig tatan buulgah n zvitei. Morin uraldaanii tom tsogtsolboriig baiguul.
    103.212.116.168
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-06 08:33:16
    Сагсан бөмбөгийн холбоо ч яамай байна аа, өнөө алуурчин Эрдэнэ л өмчлөөд самарсан биз дээ, үүнд МАН ямар хамаа байна, Монголчууд сагсаар сагсуурах ч өдийн байна...
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах