Шатахууны үнэ нэмэгдэж л байг уу, Ерөнхий сайд аа
Долоо хоногийн эхний өдрийг шатахууны үнийг 150 төгрөгийн нэмэгдэлтэй угтлаа. Бүр тодруулбал Петровис, Шунхлай, Магнай трейд зэрэг компаниуд шатахууны үнээ 150 нэмж борлуулж эхэллээ. Монголбанкнаас танилцуулсан арванхоёрдугаар сарын гадаад худалдааны тоймд нефтийн импорт импорт 25 хувиар багассан тухай дурдаж байв. Мөн шатахууны хилийн үнэ 2013 оноос үргэлжлэн хямдарч байсан ч өнгөрсөн жилийн эцэст гурван сар дараалан өссөн тухай мэдээллийг хүргэсэн. Энэ бол өчигдрөөс эхлэн нэмэгдсэн үнээр борлогдож эхлэх болсон шатахууны үнийн өсөлтийг гол шалтгаан гэх.

Мөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард газрын тос экспортлогч ОПЕК-ийн гишүүн орнууд 2017 оны эхний хагас жилд газрын тосны олборлолтын хэмжээг бууруулахаар шийдвэрлэсэн аж. Энэхүү газрын тосны олборлолтын хэмжээг бууруулах шийдвэр гарсантай холбоотойгоор дэлхийн зах зээл дээрх гарын тосны үнэ огцом өссөн тухай Уул уурхайн яамнаас мэдээлж байна.  Нэг үгээр Кремлийн цаг дуугарч байна. “Москвагийн дүрмийг монголчууд үг дуугүй дагах ёстой” хэмээн оросуудын мартагдах шахсан сануулга дахин хангинаж эхэллээ.

Уг нь бол Засгийн газраас энэ төрлийн бүтээгдэхүүнд ногдуулах Онцгой албан татварын хэмжээг бууруулсан. Засгийн газрын тогтоолоор авто бензинд ногдуулах онцгой албан татварыг 160 мянган төгрөгөөс  50 мянган төгрөг болгож, дизелийн түлшинд ногдох татвар 180 мянган төгрөг байсныг 70 мянган төгрөг болгон бууруулж тогтоосон. Ингэснээр улсын төсвийн орлого 110 орчим тэрбум төгрөгөөр буурах ч, шатахууны үнийн өсөлтийг саармагжуулах боломжтой гэж үзэж байсан юм. Тухайн үед Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж “Засгийн газрын хуралдаанаар бензиний онцгой албан татварыг тонн тутамд 100 000 төгрөгөөр буурууллаа. Нефтийн жижиглэнгийн үнийг хөдөлгөхгүй байх үүднээс Засгийн газар өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэр гаргалаа” гэсэн тайлбарыг өгч байв. Гэвч Засгийн газар буруу тооцоо хийж. Тэртээ тэргүй дэнжгэнэж байгаа төсвөөсөө хэмлэн байж гаргасан шийдвэр ард түмэнд эерэг нөлөө үзүүлсэнгүй. Бүх зүйл Засгийн газраас үл хамааран зах зээлийн чөлөөт өрсөлдөөний зарчмын дагуу явчихлаа.

Монголын зах зээл хүссэн ч, эс хүссэн ч Орос, Хятадаас хараат. Оросууд уурлаад  крантаа хаачихаар яадгийг бид өнгөрсөн 2011 оны зун хангалттай амссан. Хот хөдөөгийн ШТС-ууд  тэг зогсолт хийж улс оронд шатахууны хомстол нүүрлэж байсан шүү дээ. Тиймээс монголчууд оросуудад “Та нар үнээ нэмчихлээ. Бид ийм өндөр үнэтэй шатахуун авахгүй” гэж хэлж зүрхлэхгүй нь тодорхой. Тэгээд Монголын шатахуун импортлогч  компаниуд  үнэ нэмэх болсноо нэг их нэрэлхэж цааргалалгүй мэдэгдэж эхэллээ. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ?

Шатахууны үнэ нэмэгдэхээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгддэг. Энэ хэрээр ард түмний ачаа хүндэрнэ. Гэсэн ч энэ бол зах зээлийн хууль. Гэхдээ өмнөх Засгийн газар үүний эсрэг “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр хэрэгжүүлж байв. Харин Ж.Эрдэнэбатын Засгийн газар юу хийх бол?  Шатахууны үнээ нэмсэн Петровис, Магнай трейд, Шунхлай компаниудад хариуцлага тооцох уу? Эсвэл зах зээлийн зарчим гэгчийг дагах уу?
 
П.ГОО
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Sanal 2017-02-10 10:22:26
    Benzinii une,talxnii une nemsen zasgiin gazar irex songuuld yalagddag umdaa
  • Irgen 2017-02-08 14:10:51
    150 baitugai 300 500 bolson ch neeh aihtar mungu bish. Hyamrald ortsgooj bga ni avtobusandaa suugaad yavah heregtei. Unuudur 150-r giants chiher ch avj chadqu ...
    • ЗОЧИН 2017-02-09 16:27:38
      ТЭНЭГЭЭ БИТГИЙ ГАЙХУУЛ ! ! ! ЭМЧИД ОЧИЖ ҮЗҮҮЛ ! ! !
  • baatar 2017-02-07 15:13:22
    MAN ajlaa xii !!!!!!!!!chadaxgui bol bol zaigaa taviad og. baraa tavaariin une taliij ogch bna.inflyatsi togrogiig tsaas bolgojina.ard tumen ajiglasaarl ...????...
  • зочин 2017-02-07 06:30:14
    уг нь биднийг бодвол оросоос ,өөрсдийгөө бодвол юу гэж оруулах юм бэ
  • irgen  2017-02-07 04:25:15
    Orosin neftiin kompaniin 100 sh shathuun tugeeh stantsuudig mongold oruulaad irl dee S.Bayarin ued eniig yarij l baisan odoo heregjuul l dee
  • зочин 2017-02-07 03:58:12
    Худалдаж аваад байвал нэмээд л байна даа.
  • xi xi 2017-02-07 03:01:25
    xa xa xa
  • Zochin 2017-02-07 02:09:17
    Сурвалжлагч: Валютын ханш 2700 гарлаа. Засгийн газраас ямар арга хэмжээ авах гэж байна. Сангийн сайд: Би мэдсэн, анхааралтай ажиглаж байна.
  • !!!! 2017-02-07 01:58:57
    ene nohor Nuden balai chihen dulii yum shig baigaa yum !!!!