Нийтийн тээвэр ухаалаг системд шилжсэн ч олон асуудал хөвөрсөөр байна
Дөрвөн жилийн өмнө нийтийн тээврийн компаниудыг нэгтгэж  “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийг байгуулсан. Тухайн үед албаныхан  дээрх шинэчлэлийн хүрээнд нийтийн тээврийн үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой хэмээх тайлбарыг өгч байсан. Тэгвэл уг шинэчлэл өнөөдөр үлгэр болсон тухай “Зорчигч тээврийн нэгтгэлийн үйлдвэрчний хорооноос удаа дараа мэдэгдсэн. Тэд нийтийн тээврийн компаниуд ажилчдынхаа цалинг ч тавьж чадахгүй хэмжээнд үйл ажиллагаа нь дордсон гэдгийг хэлж байгаа.

Түүнчлэн одоогийн байдлаар 6.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгааг  “Зорчигч тээврийн нэгтгэлийн үйлдвэрчний хорооны дарга М.Гэрэлчулуун хэлж байсан юм. Тэрбээр “Цахилгаан тээврийн хэрэгсэл бол агаар орчин бохирдуулдаггүй, иргэдэд хямд үнээр үйлчилдэг.Ийм тээврийн хэрэгслийг цааш нь хөгжүүлээд, сайжруулаад явах байтал сэлбэг материалыг нь шийдээгүйн улмаас үйл ажиллагаа нь зогсчихоод байна. Үүнийг дагаад маш олон ажилчид хохирч байна. Одоогоор багадаа 6.5 тэрбум төгрөгийн алдагдалд орсон гэсэн мэдээ байна” гэсэн билээ.

Мөн  үйлдвэрчний хорооныхон цаашид нийтийн тээврийн “Автобус-1”, “Автобус-3” “Цахилгаан тээвэр” зэрэг компаниудыг хуучин бүтцээр нь ажиллуулах хүсэлт тавьж байгаа аж. Учир нь дөрвөн жилийн өмнө хийсэн энэ шинэчлэлийн хүрээнд хуучин 120 хүнтэй ажилладаг байсан дээрх компаниуд одоогоор 160 хүнтэй ажиллаж зардлаа нэмсэн байна. Энэ нь санхүүгийн алдагдал хүлээхэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн хэмээн тэд үзэж байгаа аж.
 
Түүнчлэн нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд хийгдсэн нэг том ажил болох ухаалаг системд шилжсэн  явдал. Гэвч уг ажлыг ухамсаргүй иргэд өдгөө үр дүнгүй болгож байгаа.  Тодруулбал иргэд  цахим карт авч 500 төгрөгөөр зорчихоос илүү 200, 300 төгрөг хийж зорчихыг илүүд үзэж байна. Үүнээс л үүдэж нэлээд хэл амтай эхэлсэн ч дэлхийн жишгийг дагаж хийгдсэн ухаалаг автобус төсөл өнөөдөр үр дүн муутай байна гэж дүгнэгдэхэд хүрч байна.
 
Өмнө нь автобусанд суухад ааштай мөнгө хураагч нар хүмүүст үйлчилгээ үзүүлэх биш, сэтгэлзүйн дарамтад оруулдаг байсан гэдгийг иргэд энэ ажлаас хойш л мэдэрч эхлээд байгаа юм. Тэд иргэдийг хэл амаар доромжилж, загнахаас гадна тасалбараа бүрэн таслахгүй, мөнгө цааш нь зувчуулахаас эхлээд асуудал их байсан. Үүнээс болж нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэд байнгын бухимдалтай, тээврийн компаниуд нь ч алдагдалтай ажиллаж байсан юм. 

Харин одоо энэ асуудал цахим картны ачаар бага ч гэсэн цэгцрээд байгаа. Нийтийн тээврээр үйлчлүүлэхэд хашхирч, хэрэлдэж, хүмүүсийг сэтгэлзүйн дарамтад оруулах хүнгүй болсноор картаар, эсвэл бэлнээр мөнгөө төлсөн л бол автобусандаа сууж, тав тухтайхан үйлчлүүлэх боломжтой болсон. 

Мэдээж аливаа шинэчлэлийн хүрээнд сайны хажуугаар саар зүйл гарах нь ойлгомжтой. Тухайлбал, энэ ажил эхэлснээс хойш олон мөнгө хураагч ажилгүй болсон. Түүнчлэн цахим картгүй хүмүүс автобусны хайрцганд мөнгөө дутуу хийх, мөнгөн дэвсгэртээ хэд хуваан урж, олон дахин зорчих зэрэг сөрөг үзэгдлүүд гарч байгаа нь нууц биш. Үүнээс болж автобус компаниудын орлогод нөлөөлж байна гэсэн гомдол байнга гарах болсон. 

Энэ ажлыг цэгцлэхийн тулд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд орлогоо хянах зорилгоор шалгагч нарыг үе үе ажиллуулж байгаа юм байна. Гэтэл шалгагч нартай зэрэгцээд иргэдээс гомдол их ирэх болжээ. Тодруулбал, цэнхэр халат өмссөн хүн автобусны мөнгө хийдэг хайрцагны дэргэд зогсчихоод зорчигчдоос мөнгийг хайрцганд хийх бус, шууд өөрт нь өгөхийг шаардаж байна, иргэдтэй хэрүүл хийж байна гэсэн гомдол ирж буй юм.Арайхийн цэгцэрч байсан энэ асуудал эргээд хуучин хэвэндээ орлоо, дахиад далд эдийн засаг руу шилжлээ гэж иргэд үзэж буй аж. 

Ерөнхийдөө иргэд өмнө байсан кондукторуудыг өдгөө хүлээн авахгүй байна гэсэн үг.Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэх энгийн арга бол бүх иргэдийг смарт карттай болгох юм. Одоогоор нийтийн тээврээр үйлчлүүлдэг иргэдийн 40 хувь нь л смарт картыг хэрэглэж байгаа аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • аргагүйшд 2017-02-07 14:26:19
    хараад байхад автобусанд орж ирээд уншуулж байгаа картнуудын ихэнхи л хөнгөлөлттөй зорчигч, эсвэл оюутан л гэж дуугарч байх юм даа
    202.9.42.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-07 09:10:51
    Зорчигчид нэг нэгэндээ хяналт тавимаар юм. Залуучууд хөнгөлөлттэй зорчигч картаар үйлчлүүлэхээ болимоор юм. Ичихгүй юмаа. Бүгдийг смарт карттай болгох л...........
    27.123.214.114
    Мэдэгдсэн Хариулах
  • УХАМСАР ДОРОЙ БАЙНА 2017-02-07 05:28:58
    МАНАЙ ЗАРИМ ИРГЭД ҮНЭХЭЭР УХАМСАР ДОРОЙ БАЙДАГ. АВТОБУСАНД ЗҮГЭЭР Л ЯВААД БАЙХ САНААТАЙ. ТЭГСЭН ХЭРНЭЭ ӨӨР УЛСАД ОЧИХООРОО ЯГ Л ХУУЛИНД НЬ ЗАХИРАГДДАГ ШҮҮ ДЭЭ
    202.131.246.181
    Мэдэгдсэн Хариулах
  • Бүх хүнийг смарт карттайболгох гэдэг зөв 2017-02-07 05:25:49
    Бүх хүнд зөвхөн смарт картаар үйлчлэх шаардлага тавих хэрэгтэй. Харин энэ тохиолдолд карт зардаг, цэнэглэдэг газраа оновчтойгоор олшруулах хэрэгтэй.
    122.201.24.76
    Мэдэгдсэн Хариулах
  • hh 2017-02-07 05:00:14
    дэлхийн том хотууд яагаад метротой байдаг нь тодорхой болсон. агаарын бохирдол буурна. түгжрэл буурна. метротой болцгоое.
    202.131.246.26
    Мэдэгдсэн Хариулах
  • ннн 2017-02-07 03:55:41
    Асуудалгүй юм байхгүй, хамгийн гол асуудал үүсгэгч үйлчилүүлэгч бид.
    122.201.25.46
    Мэдэгдсэн Хариулах
  • emkhee 2017-02-07 03:45:12
    mungu huraagchgvi blson bish zarim joloooch ys merj bgaa nohoi shig hervvlch blson bna .huuchin utaa haysam unaaga bolimoor vm,..ungu vzemj ...
    203.91.115.44
    Мэдэгдсэн Хариулах
  • урнаа  2017-02-07 03:22:24
    Нийтийн тээврийн жолооч нар аймаар хэрүүлч . Хаайрцагруу нь мөнгөө хийсэн байхад хийгээгүй гээд гүтгэж хэрэлддэг. Мөнгө хийж байгааг бичиж буй камер бж баймаа
    202.70.47.99
    Мэдэгдсэн Хариулах
  • Нямаа 2017-02-07 02:54:37
    Нийтийн тээврийн гол алдагдал сахилга батгүй, хариуцлагагүй явдлаас хамааралтай, нэг бол цуварч хоосон давхидагаас нөгөө талдаа иргэдийг хохироодгоос л үүдэлтэй...
    202.21.124.20
    Мэдэгдсэн Хариулах