Сүүлийн үеийн сүлжээний бизнест итгэгчид 70 гаруй сая төгрөгөөр хохирчээ
Сүүлийн үед  62500 төгрөгөөр элсэж ороод  зүгээр сууж байгаад дөрөв хоногийн дараа 187000  төгрөг  эргүүлэн авдаг гэх нэгэн төрлийн  сүлжээний бизнес ид эрчээ авч байна. Гурван найз хүүхний хоёр нь элсэж орсон байгаа нь энэ сүлжээний бизнес ямар хурдтай явааг харуулж байгаа юм.

“Зүгээр сууж байхад л дансанд чинь мөнгө орсоор байх болно. Ажлынхаа хажуугаар их мөнгө олж болох алтан боломжийг битгий алдаарай”. Ийм сурталчилгаанд багахан ч болов эргэлзэлгүйгээр шууд хааж орхидог хүн ер нь цөөхөн болов уу. Дороо хүн элсүүлж, сүлжээ үүсгэдэг пирамид луйврууд бүгд бялуу шиг амттай дээрх үгээр эхэлдэг. Гэвч төд удалгүй иргэд оруулсан мөнгөө алдаж,  цагдаагийн байгууллагад гомдол гаргаж эхэлдэг.
 
Тэгвэл сүүлийн үед эрчээ э аваад байгаа 62500 төгрөгөөр элсдэг энэхүү сүлжээнээс хохирсон иргэд гомдол гаргаж эхэлсэн байна. Тодруулбал одоогийн байдлаар энэ асуудлаар хохирсон хүмүүсийн тоо 300 хол давж, нийтдээ 70 гаруй сая төгрөгийн хохирол амсаад байгаа гэдгийг цагдаагийнхан мэдээлээд байна. Иймд цаашид сүлжээний энэ бизнест хууртахгүй байхыг анхаарууллаа. 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • gan 2017-02-08 08:45:00
    ENE YAGAAD ANHAARUULSAN BOLOOD BAIGAAD BGA YM BE TASLAN ZOGSOOGOOCH EE DEEGUURE Mash TOM AVILGIIN SHINJTEI ym BNA Daa
  • боос 2017-02-07 15:44:58
    ажил хийхгүй мөнгө олж болдоггүй гэдгийг ойлгооч хүмүүсээ сүлжээ сурталчилж байгаа хүмүүсийг эрүүгийн хэрэг үүсгэдэг болох хэрэгтэй
  • pkxny 2017-02-07 14:08:44
    Өнөөдөр 15 цагт UB Palac д G time сүлжээнийхэн 3 автомашиныг хожсон хүмүүстээ гардуулж байх юм
  • Зочин 2017-02-07 11:06:14
    Яасан дүүрчихсэн тэнэгүүд гэж ийм байдаг байнаа. Зүгээр л мөнгө өөрөө ороод ирнэ гэж яаж сэтгэж чадаж байна. Хохь нь.
  • 1 2017-02-07 08:44:43
    Tsoohon uldsen heden hunii l neg yum bna
  • zochin 2017-02-07 05:59:09
    канген ус гэж нэг сайхан сүлжээ байна. ус нь ямар ид шидтэй юм, гоожуур нь ч яасан үнэтэй юм
  • Батаа 2017-02-07 05:45:40
    Ёстой тэнэг байхаа өмнөөс нь нүүр улайх юм хэн бодвоос зах зээлийн нийгэмд зүгээр л мөнгө байдаггүй шүү
  • Zochin 2017-02-07 05:09:56
    Hun muulj dandaa hulbar argaar amdrah bolson humuus bolj dee!
  • Зочин 2017-02-07 04:53:57
    оллоогийн энэ хэдэн бичээч /ПГОО, Сансар зэрэг/ бичиг үсэгт тайлагдсан л байдаг байгаа даа, бөөн алдаа, өгүүлбэрийн найруулга бол ярилтгүй, хүн ойгоход хэцүү
  • И 2017-02-07 03:52:49
    МОНГОЛЧУУД ЮУ Ч ХИЙХГҮЙ БАЙЖ БАЙГААД АЙМААР ИХ МӨНГӨТЭЙ БОЛОХЫГ МӨРӨДДӨГ ШУНАЛААСАА БОЛЖ ЗАЛИЛУУЛЖ БАЙДАГ ХОЙНОДОО МӨНГӨӨ АЛДХААС ЯАХАВ ҮҮНИЙГ ХОХИНО ГЭДЭГ ЮМ...
  • өаөөаө 2017-02-07 03:33:32
    аөааааааааааааааааа
  • bat  2017-02-07 03:22:20
    sain shalgaachee shuljeenii balai avgai nar gudmaarch zugeer yavuulahgui irj haslga togshood bugdiig in shalga.