“Хоршооны тухай” хуулийн төслийг танилцуулав
Олон улсын Хоршоодын холбооны Ази-Номхон далайн бүсийн захирал ноён Баласубраманиан Айэр (Balasubramanian Iyer) энэ сарын 21-24-ний өдрүүдэд манай оронд ажлын айлчлал хийж байна. Ноён Б.Айэрийн айлчлал УИХ-ын гишүүн, Монголын хоршооллын Үндэсний нэгдсэн холбооны ерөнхийлөгч Н.Энхболдтой албан ёсны уулзалт хийснээр эхэллээ.

Ноён Б.Айэр, Н.Энхболд нар бүс нутгийн хэмжээнд хоршоог хөгжүүлэх нэгдсэн бодлого, үндэсний хоршоодын холбоод Олон улсын хоршоодын байгууллагуудын харилцаанаас гадна хоршоод хоорондын шууд харилцааг хөгжүүлэхийн ач холбогдлын талаар ярилцаж энэ чиглэлээр тодорхой ажлуудыг хийхээр тохиролцов. Манай орны хоршооны хөгжил, одоо мөрдөгдөж буй хууль эрх зүйн зохицуулалтын талаар ноён Б.Айэр сонирхлоо. Н.Энхболд өөрийн санаачлан боловсруулсан, удахгүй УИХ-д өргөн барихаар бэлтгэж байгаа “Хоршооны тухай” хуулийн төслийг танилцуулав.
Ноён Б.Айер, МХҮНХ-ны Ерөнхийлөгчийг Индонез улсад 9 дүгээр сард болох Ази-Номхон далайн бүс нутгийн 11 дүгээр чуулганд оролцож хуралдаан удирдах хүсэлт тавьж урилга гардуулсан байна.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.