“Петрочайна дачин тамсаг”  компани хөл хориог  үл тоон тээвэрлэлтээ явуулсаар байна
Малын гоц халдварт шүлхий өвчин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас дамжин Дорнод аймгийн Матад суманд гарч, сумын засаг даргын захирамжаар онц байдал зарлан хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа юм.

Гэтэл  Матад сумын нутаг дэвсгэрт газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "ПЕТРО ЧАЙНА ДАЧИН ТАМСАГ МОНГОЛ"ХХК,  "БУМАН ОЛЗ"ХХК-иуд дээрх хорио цээрийн дэглэмийг үл тоон, тээвэрлэлтийн үйл ажиллагаагаа явуулсаар байгаа аж.

Иймээс  Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч П.Гэрэлбаатар энэ сарын 6-ны өдөр  дээрх компаниудад дахин албан бичиг илгээж тээвэрлэлтээ зогсоохыг  сануулжээ. Уг нь Монгол улсын хууль тогтоомжийг манай улсын нутаг дэвсгэрт амьдарч,ажиллаж,үйл ажиллагаа явуулж буй иргэд аж ахуйн нэгж байгууллагууд нийтээр дагаж мөрдөх ёстой байдаг.Харин тус компаниуд хууль дүрмийг үл тоосоор байгааг төрийн холбогдох байгууллагууд анхааралдаа авахыг нутгийн ард иргэд хүсэж байна. 
 
 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mgl 2017-02-07 20:53:57
    Turiin suldtei alban bichig deer utasaa bichdeg ni yaj bgaan nadruu zalgaad hahuuli ug gej bgaa ymuu
  • иргэн 2017-02-07 12:51:00
    нэгэнт хуулиар хорио цээрийн дэглэм тогтоосон л бол гадны компани хамаагүй гээд тээвэрлэлт хийж болохгүй ү/а-гаа зогсоох ёстой.
  • х 2017-02-07 09:00:33
    Бүүр тархин дээрээ гаргачихсан. Ард түмэн эсэргүүцээд нэмэргүй, томчууд нь тэднийг өмгөөлөөд байхлээр өөгшилгүй яах вэ
  • Зочин 2017-02-07 04:24:46
    Малын өвчинг Хятадууд зориудаар тарааж байгаа шүүдээ, харин Оросууд мал эрүүлжүүлэхэд чинь туслая гэж байна, аль нь Монголд ашигтай байна даа Хятад Энхболднууда...