Б.Ганболд пара цанын ДАШТ-д өрсөлдөнө
Герман Улсад пара цанын насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 9-20-ний өдрүүдэд болох гэж байна.

Тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Ж.Дондогийн удирдлага дор Б.Ганболд цанын гурван төрөлд уралдана. Тэрбээр тус тэмцээнд зориулж 11.500 км-ын бэлтгэл сургуулилт хийжээ.

Энэ тэмцээн Б.Ганболдын хувьд ирэх жил БНСУ-д болох өвлийн паралимпийн наадамд эрхээ авч оролцох гол шалгуур болох юм. Үүний дараа БНСУ-д ирэх сарын 7-16-ний өдрүүдэд болох Дэлхийн цомын тэмцээнд паралимпийн наадамд оролцох эрхийн төлөө өрсөлдөх боломжтой.

Тэрбээр паралимпийн наадмын 130 оноо цуглуулаад байгаа бөгөөд  ДАШТ-ээс нэмж 50 оноо авбал “Пёнчан-2018” өвлийн паралимпийн наадамд оролцох боломжтой болно.

Б.Ганболд гурван жилийн өмнө ОХУ-ын Сочи хотод болсон өвлийн паралимпийн наадмын холын зайн 20 км-ын зайд оролцсон 40 орны баг тамирчдаас 12 дугаар байрт орж байжээ.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.