2016 онд шийдэгдсэн олны анхаарал татсан хэргүүдийн талаар мэдээлэл хийнэ

09:00-12:00 цагт: МУИС-ийн Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууь /ОУХНУС/-ийн дэргэдэх Бодлогын судалгааны төвөөс анхны хоёр төслөө амжилттай хэрэгжүүлж, судалгааны үр дүнгээ нийтэд танилцуулна. Эдгээр төсөл нь Монгол улсын гадаад бодлого, гадаад эдийн засгийн харилцааны гол тулгамдсан асуудлыг хөндсөн юм байна. Хаана: МУИС-ийн Хичээлийн V байрны 203 тоот

10:00 цагт: Улсын дугаарын давхардалыг арилгах, тээврийн хэрэгслийн бүртгэлийг шинэчлэх болон хил, гааль, татвар, даатгалын нэгдсэн сан бүрдүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийг зохион байгуулахаар ажлын хэсэг байгуулагджээ. Энэ хүрээнд ЗТХЯ, Сангийн яам, ГЕГ, АТҮТ-ийн төлөөллүүд ЗТХЯ-ны хурлын зааланд нэгдсэн мэдээлэл хийнэ.

10:00 цагт: "ДЦС-4" ТӨХК дээр "Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх" төслийн II шатны хүрээнд Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд "ДЦС-4" ТӨХК-нд нийлүүлэгдсэн утааны хий дэх бохирдуулагч бодисуудыг шинжлэх суурин анализаторуудыг хүлээн авах ёслолын арга хэмжээ болно.

10:00 цагт: Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т "Гэртээ харих зам хөтөлбөр"-ийн танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр оролцоно.

10:00 цагт: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны шүүн таслах ажиллагааны тайлан мэдээ, олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэсэн байдал зэрэг сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ.

11:00 цагт: Нийслэлийн нутаг дэвсгэрт зэрлэг амьтадад биотехникийн арга хэмжээ авах ажлыг Нийслэлийн байгаль орчны газраас зохион байгуулна.

11:00 цагт: “Улаанбаатарын өвлийн наадам 2017” гэр бүлийн баярын талаар нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэл хийнэ. Хаана: Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

11:00 цагт: Эрүүл мэндийн яамны Уулзалтын өрөөнд /215/ ЭМЯ, МҮОНРТ-тэй Эрүүл мэндийн чиглэлээр тэр дундаа ард иргэдийг аливаа өвчинөөс урьдчилан сэргийлэх, мэдээлэл сургалт сурталчилааны чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.
 
11:40 цагт: “Баянголд үйлдвэрлэв-6” үзэсгэлэн худалдааны нээлт 3-р хороололд байрлах “Апекс” үйлчилгээний төвийн В1 давхарт болно. Үзэсгэлэн худалдаанд уламжлалт гар урлал, арьс ширэн бүтээгдэхүүн, үндэсний дээл хувцас, бэлэг дурсгалын зүйл болон хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тус дүүргийн 100 гаруй жижиг дунд үйлдвэр эрхлэгчид оролцон бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулна.

14:00 цагт: ЭМЯ ны 215 өрөөнд Ханиад томууны үед 0-5 настай хүүхдийн ууж хэрэглэх эмийг датгалаас 100 хувь үнэгүй олгож эхэлсэн. Энэ ажлын явцын талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийнэ .ЭМЯ, Эрүүл мэндийн даатгалын газар, Өрхийн эмч, Эмийн санч зэрэг албаны хүмүүс оролцоно.

15:00 цагт: Монголд анх удаа тоглох гэж буй Испаний жазз төгөлдөр хуурч Игнази Террезагийн тоглолтын хэвлэлийн бага хурал хурал Хөгжим Бүжгийн Коллежийн 207 тоотод болно.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1414 2017-02-08 06:45:29
    http://Cash4Visits.com/ref.php?refId=344052 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон ...
    202.21.117.14
    Мэдэгдсэн Хариулах