Хатан хаан II Элизабетийн өндөр насалж буйн нууц
Английн цог жавхлант хатан хаан II Элизабет удахгүй 91 нас сүүдрийг зооглох гэж байна. Тэрээр 90 насны босгыг давсан Английн анхны хатан (хаан) болсон билээ. II Элизабет анхилуун хэвээрээ, 2015 онд гэхэд л Их Британид 306 арга хэмжээнд оролцож, гадаадад 35 удаа айлчилжээ. Урт, эрүүл саруул насалж буй Английн хатан хаанаас бид юу суралцаж болох вэ?

 

1. САЙН УДАМ (ГЕН)

 
II Элизабетийн ээж, хатан хаан Элизабет 101 насалжээ. Өндөр нас, эрүүл саруул бие бялдартай хүмүүсийн эцэг эхчүүдийн 50 хувь нь өндөр насласан хүмүүс байдаг, өндөр нас удам дамжих нь элбэг хэмээн Оксфордын хүн амын хөгшрөлт, наслалтын судалгааны хүрээлэнгийн мэргэжилтэн Сара Харпер баталж байна.
 
Эцэг эх, өвөө эмээ нь 80, 90 насласан бол хүүхдэд нь удамшдаг аж. Эцэг эх нь өндөр насладаг хүмүүс архаг хууч өвчин, хорт хавдар, зүрх судасны өвчнөөр өвдөх магадлал тун бага байдаг. Хатан хааны эцгийн талын эмээ 85, эхийн талын эмээ нь 89 насалж байжээ.

 


2. АРХИ, ТАМХИ ХЭРЭГЛЭДЭГГҮЙ

 
II Элизабет хэзээ ч тамхи татаж байсангүй. Архийг амсах төдий. Удаан тамхи татсан хүмүүс дундаж наслалтаас 10 жил бага насладаг. Английн хатан хаан тамхи татаж байгаагүй төдийгүй, татах гэж ч оролдож байгаагүй хэмээн түүний төлөөлөгчөөр олон жил ажилласан Дики Арбитер дурсан ярьж байв.

 


3. ЭРҮҮЛ ХООЛЛОЛТ

 
Хатан хаан цардуул, төмс, цагаан будаа, гоймонг хэзээ ч хоолондоо хэрэглэж байгаагүй хэмээн түүний хувийн тогоочоор ажиллаж байсан Даррен Мкгреди ярьжээ. Бие галбиртаа ихээхэн анхаардаг II Элизабет салаттай тахиа зэрэг хөнгөн хооллохыг эрхэмлэдэг аж. Хатан хаан ч, түүний нөхөр хунтайж Филипп ч хоол ундыг хэзээ ч хэтрүүлж байсангүй. Жингийн илүүдэлтэй хүмүүс жирийн хүмүүсээс 5-10 жилээр бага насладгийг эрдэмтэд тогтоосон юм. Зөв хооллож, жингээ зохих хэмжээнд нь барьж чадвал зүрхний янз бүрийн өвчин, чихрийн шижин болон хорт хавдраас сэргийлдэг.
 


4. ТОГТВОРТОЙ ГЭР БҮЛ

 
Тогтвортой гэр бүл эрүүл мэндийн нэг чухал үндэс болдгийг эрдэмтэд баталжээ. Гэр бүлтэй байх нь зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг 15 хувиар бууруулдаг, мөн даралтаас бараг 100 хувь сэргийлдэг болохыг Ныо-Йоркийн Лангоны их сургуулийн эрдэмтэд нотолсон юм. II Элизабет, түүний нөхөр Филипл (96 настай) нар 68 жил ханилж байна. Хатан хаан 2012 онд “Алтан ой”-гоо тэмдэглэж байхдаа “Урагш хөтөлж, байнгын хүч чадал өгч байдаг алмааз эрдэнэ” хэмээн нөхөртоо гүн хүндэтгэл үзүүлж байв.

 


5. ДАСГАЛ, АМРАЛТ

 
Хатан хаан долоо хоногт нэг, эсвэл хоёр удаа морь унаж, одорт заавал алхаж дасгал хийдэг аж. Өглөө нохойгоо салхилуулж чадахгүй бол үдээс хойш заавал авч гардаг. Ер нь суугаад байдаггүй, үргэлж хөдөлж, алхаж байдаг аж. Тэрээр нэгэн ёслол дээр 90 минутын турш зогсч байсан удаатай. Хатан хаан өдөрт дор хаяж 30 минут дасгал хөдөлгөөн хийхийн зэрэгцээ сайн, бөх унтах тал дээр их анхаардаг. “II Элизабет шоөнө долоон цаг унтаж, өглөө 07:30-д сэрдэг” хэмээн Арбитер ярьжээ. Зургаагаас дээш цаг унтдаг хүмүүс өндөр наслах магадлалтай байдгийг эрдэмтэд баталсан юм.

 


6. БУХИМДАЛ ҮГҮЙ

 
Бухимдаж, уурлаж уцаарлах нь нас богиносгодог. Бухимдаж, шаналж явдаг хүмүүс зүрхний өвчнөөр өвдөх магадлал 20 хувиар их байдаг аж. “Хатан хаан уурлаж бухимдаж байхыг хараагүй. Ямар нэгэн зүйлд уурлаж бухимдаж болох ч ихэнх тохиолдолд хатан хааны буруу байдаггүй. Тиймээс тэр тун бага бухимддаг” хэмээн Арбитер хэлж байна.

 

7. ОЮУНЫ ДАСГАЛ

 

Их Британи болон Хамтын нийгэмлэгиин 15 орны төрийн тэргүүний хувиар тэрээр олон зүйлд цаг зав, оюун бодлоо зориулах хэрэгтэй болдог. “Хатан хаан дэлхийн бүх Засгийн газраас ирсэн бичиг баримтыг хүлээж авдаг. Захидал, мэдэгдлийг уншиж, илтгэл тавихын тулд бэлтгэл хийж, зарим үед судалгаа хийж суудаг аж. Оюуны дасгал хийх нь тархи, оюуныг сэргэг, сэргэлэн байлгадаг төдийгүй урт наслахад ч нөлөөлдөг болохыг эрдэмтэд тогтоосон юм.


 

8. ИТГЭЛ БИШРЭЛ

 
Хатан хаан II Элизабет Их Британи дахь Итгэл бишрэлийг хамгаалагч гэсэн албан ёсны хэргэмтэй. Тэрээр үнэнч христос шашинтан билээ. Хатан хаан бурхны агуу их хайранд үргэлж талархаж явдгаа 90 насных нь ойд зориулсан The Servant Queen and the King She Serves номд батлан өгүүлсэн байдаг. Бурханд сүсэглэснээр сэтгэлээ ариун байлгаж, урт наслахын бас нэг түлхүүр болдгийг эрдэмтэд батласан билээ.
 

 
Зууны мэдээ
Н.Мөнхжин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ганхүү 2017-02-19 01:12:27
    Сайн сайхан уншууртай өгөөжтэй мэдээ байна. Очир, Зочин хоёр минь бага зэргийн юманд битгий ихээр бухимдацгаа л даа. Хошин шог болгоод л өнгөрөө л дөө.
  • Зочин 2017-02-08 04:58:36
    Сэтгүүлч ухаантай юм бол настай хүний тухай бичиж байна уу, үнэртний тухай бичиж байна уу гэдгээ сайтар бодож бичихгүйдээ, одоогийн сэтгүүлчдийн байгаа нь тэр д...
  • очир 2017-02-08 04:48:01
    анхилуун хэвээрээ юу тээ чи очоод үнэртээ юу малаа тэнхлүүн гэдэг юм хужаа минь монгол хэл мэдэхгүй бол бүү сараачаад бай