МАН-ын манарсан долоон сар

Ард түмэн сонгуулиар МАН-д 65 итгэл хүлээлгэсэн. Харин тэр 65 нь жаран чавганцын хурдаар ажиллаж, гараас нь ганц бүтэлтэй юм гарсангүй долоон сарыг авлаа.

Далай ламын айлчлалаас болж урд хөршдөө базуулж, гадаад хэргийн сайд нь Хятадын хөлд сөхрөх нь холгүй хошуу дэвсэж байдлыг зөөллөсөн нь эрх баригчдын горьдсон зээлд нааштай ч ард түмэнд муухай харагдсан.

Засгийн газар нь бондын өрийг төлөх ганцхан асуудалтай, түүнийхээ хойноос өдөр шөнөгүй зүтгээстэй. Дотоодоос босгож чадахгүйгээс хойш гадны зээл хөөцөлдөнө. Хугацаа нь тулсан ч бодит шийдвэр үгүй. УИХ-аар баталгаа гаргуулах ганц бичиг шидэх гэж улирлын ажил болгоно.

Долларын ханш улам бүр өссөөр. Хувийн хэвшлээ дэмжиж, ДНБ-ий өсөлтөд анхаарах сөхөөгүй. Харин иргэдийн амьжиргаа залгуулдаг ТҮЦ-ийг хураан нүүлгэж, нус нулимстай нь хутгахыг дээрээс хараастай.

Шатахууны үнэ өсөв. Эрх баригчид гитардсан зургандаа, кноп дарсандаа, идсэн уусандаа тайлбар хийж биеэ өмөөрөхөөс биш үнийн өсөлтийн талаар ганц үг дуугарахгүй. Халамжийн бодлогоороо лоозон барьж, ахмадууд, эхчүүдэд хэдэн төгрөг тарааснаа мөрийн хөтөлбөрийн биелэлт гэж цэцэрхэх ч, шатахууны үнэ өсгөх овжин бодлогын суурь болгосноо нууцална.

“Эрдэнэт”-ийг ээрээстэй. Гадагшаа урсах ногдол ашгийг үндэсний компани хүртэж, түүгээрээ өргөжүүлэх үйлдвэр, ажлын байрны нэмэгдэл, эцсийн бүтээгдэхүүн үйлвэрлэл гээд олон асуудал шийдэхийг мэдэж байгаа ч тогоондоо “алалцсаар”. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ 5000 доллароос бага үед роялти татвар төлдөггүй хуулиа өөрсдөө гарсан атлаа төсөвт өгөх татвар буурсан гэж улстөржүүлнэ. Ханш 5000-ыг давж, улсад төлөх татвар өндөр гарах үед юу гэж тайлбарлах бол.

Тавантолгойн 49 хувийг Хятадын төрийн компани “Шинхуа”-д өгөх тохироог цагаан сарын билэгшээлт өдрүүдээр амжуулахаар хотоос гарч хуралдаастай. Уг шийдвэрт “за” гэж хэлэх 65-ын ихэнх нь Тэрэлжид идсэн хоолондоо хордох вий гэж түгшээстэй.

МАН-ын эрх барьсан эхний долоохон сарыг багцлахад л ийм байна. Бүтэлтэй ганцхан жишээг сануулж, бүрхэг ирээдүйг мартагнуулаач МАН-ынхаан.


Э.Бат

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Я 2017-02-09 02:04:47
    Жинхэнэ дүлзэнгүүд сууж байна гараас нь юм гардаггүй төгцөгнүүд
  • zochin 2017-02-08 14:31:23
    MAN-iihan minee hurd muutai bna. MGL banknii zahir l hurtel udaan bna geed bna. uls turiin shiideluud huleegdeed bna geed bna. bid ch ta nariig itgej songoson. ...
  • Ухвэл таарна 2017-02-08 13:54:24
    МАН ы Луйварчид Юу ч хийж чадахгуй . МОНГО хараал шууд идэхийн дон шугэлнэ . Нямдорж Гээд бас Нэг Луйварчин пизда Оросын Омчийг Улсын омч Гээд Хуцаад л..
  • БИЧЭЭЧ 2017-02-08 13:42:58
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь Орост 49 хувиа эргүүл...
  • Зочин 2017-02-08 13:09:54
    АН гэдэг луйварчдын тарьсан балагийг арилгах гэж аргаа барж байна даа, энэ засаг, гэхдээ яахав ээ, ард түмэнд хэрэгтэй шийдвэр гаргаж байна аа, болж байна,
  • Zochin 2017-02-08 11:17:41
    Burhan baidag l bol ed nariig shiitgeh bailgvi dee
  • З 2017-02-08 10:09:45
    Урьд шорон хэллэгээр хий эргэнэ гэдэг байсан юм. Хүн харахад ажиллаад байгаа юм шиг, ажил нь урагш явдаггү.
  • yag unen 2017-02-08 09:43:51
    MAN er ni chadvargui bolson gedgee olon yuman deer haruulj baina.
  • Чадахгүй нь ээ 2017-02-08 09:35:07
    Урьд хийсэн бүхнийг нурааж ухраасан, одоо урагшлуулах нь байтугай устгасныгаа нөхөх ч юм хийж чадахгүй нь ээ. Ард түмэн дөрвөн жил тэслээ гэхэд 4 жилийн дараа ...
  • Зочин 2017-02-08 09:17:42
    Монгол улсыг хүзүүгүй толгой элбэгдорж Ренчино, үхэр нүдэн Энхболд, өөрийн толгойгүй Эрдэнэбат, алуурчин Эрдэнэ, солиот Батзандан, Жавхлан, баасанхүү удирдаж ба...
  • 1414 2017-02-08 06:34:20
    http://Cash4Visits.com/ref.php?refId=344052 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон ...
  • Irgen 2017-02-08 06:17:39
    Sandui Sundui 2-n payan gej ineedmiin kino hiivel mun ch ih orlogo olno shuu. Yag Dump and Dumper geed kino baidag daa yag ter 2 shuu YouTube deer uzeerei ta na...
  • !!! 2017-02-08 06:15:22
    MAN aa yund yah gej zeel awaad baigaagaa sain bod sain bod, niigmiin halamj helbereer taraawal tegeed l 2020 ond suuderch ugui alga bolnoo gedgee sana !!!
  • зочин 2017-02-08 06:08:31
    АН гэдэг луйварчдын тарьсан балагийг арилгах гэж аргаа барж байна даа, энэ засаг, гэхдээ яахав ээ, ард түмэнд хэрэгтэй шийдвэр гаргаж байна аа, болж байна,
  • 23 2017-02-08 05:55:58
    ЯГ 4 жилийг хүлээж тэвчихгүй нь: Хөөж явуулья аа