Дэлхийн шилдэг гэрэл зураг: “Нүүдэлчдийн амьдрал”

Дэлхийн шилдэг гэрэл зураг шалгаруулах “Sony world   photography awards-2016” наадмын мэргэжлийн гэрэл зурагчдын төрөлд тэргүүн байр эзэлсэн нэгэн бүтээлийг уншигчиддаа сонирхуулж байна. Тус наадмын мэргэжлийн төрөлд дэлхийн 10 гаруй орны чадвар, чансаатай мэргэжлийн гэрэл зурагчид 14 номанациар бүтээлүүдээ өрсөлдүүлж, Канадын уран бүтээлч Кэвин Фраэр хоёр ч номинацид шалгарсны нэг нь энэ зураг юм. Дээрх бүтээл “Хүмүүс” төрөлд тэргүүн байр эзэлжээ.

“Нүүдэлчин соёл устах нь” гэх гарчиг бүхий энэ зураг, Кэвин Фраэрын Түвдийн уулархаг хэсэгт орших нүүдэлчдийн амьдралд тулгарч буй уур амьсгалын өөрчлөлт хийгээд албадан нүүлгэлт зэрэг асуудал хөндсөн цуврал зургийн нэг ажээ. “Дэлхийн дээвэр” гэгддэг хамгийн өндөрлөг, хамгийн уулархаг хэсэгт байрлах Түвдийн нүүдлийн соёл иргэншилт жирийн нэгэн малчны хүү, зурагт ийнхүү дүрслэгдсэн байна.
 
Энгийнээр харахад Монголын хөдөө хээр талд орших малчин айлыг санагдуулах хэдий ч Түвдийн малчид нүүдлийн соёл иргэншлээ авч үлдэхийн тулд олон олон бэрхшээлийг тэсч гарсаар иржээ. Тодруулбал, тэд өдөр тутамдаа улстөрийн дарамт шахалтад өртөж, хүчээр нүүж шилжсээр ирсний зэрэгцээ нийгэм цаг үе, уур амьсгалын өөрчлөлт зэргээс үүдэн уламжлалт амьдралын хэв маяг нь аажим аажимаар устсаар буйг зурагчин дээрх цуврал зургаараа хөндсөн байна.


Монголын мэдээ
Б.Сумъяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.