Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгтэн өршөөл хүсчээ

Одоогоос 11 жилийн өмнө Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа Малайз улсад бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан хэрэг гарсан. Хэргийн мөрдөн байцаалт, шүүх хурал олон жилийн турш үргэлжилсний эцэст 2015 оны нэгдүгээр сард Малайзын шүүх хоёр цагдаад холбогдох хэргийг эцэслэж цаазаар авах ялыг хэвээр үлдээсэн юм.
 
Гэвч хоёр хэрэгтний нэг болох Сирул Азар Умар шүүх хурал болохоос өмнө Австрали руу зугтааж гарсан бол Азилах Хадри эзэн хаанаасаа өршөөл хүсээд байгаа гэнэ.
 
Сирул Азар Умарыг Австралийн цагдаа нар баривчилсан тухай өмнө нь олон улсын хэвлэлүүд мэдээлж байв. Гэвч одоог хүртэл түүнийг Малайзын талд хүлээлгэн өгөөгүй байна. Австрали улс цаазын ялгүй орон бөгөөд ийм ялтай хэрэгтэн өөрийнх нь нутаг дэвсгэрт амьдарч байгаа тохиолдолд эх оронд нь хүлээлгэн өгөхгүй байх хууль эрхзүйн зохицуулалттай аж.
 
Тиймээс манай улсын талаас энэ нөхцөлд шахалт шаардлага өгөх, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх талаар санал гаргах боломжгүй, Малайз, Австрали улсын хоорондын асуудал болж хувираад байгааг ч албаны эх сурвалж хэлж байна.
 
Түүнээс гадна уг хэрэгт иргэний хэрэг үүсгээд байгаа аж. Өөрөөр хэлбэл, хохирол нэхэмжлэх иргэний хэрэг үүсээд байгаа бөгөөд одоогоор шүүх хурал хойшилсоор байгаа гэнэ. Хэрэв шүүх хурал болвол талийгаачийн хүүхдүүдэд нөхөн төлбөр өгөх асуудал сөхөгдөх юм.

Зууны мэдээ
Б.Заяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-02-09 06:52:53
    MGOL ULS DELHIID IIMEL NOLOOGUI BGAA SH DEE.TEGHED HYATAD AMERIK BSAN BOL ALI HEDIIN HEREGTNUUDIIN BARIAD SHIITGECHIHSEN BGAA SH DEE.NOVSHIIN MUU MALAIZ .
    39.77.174.163
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-09 02:04:39
    Зоригийн хэргийг үнэнээр шийдэж чадаагүй байж, энэ хэргийн учрыг олох ч лөөлөө биз дээ, хүзүүгүй толгой цаазын ялгүй болгосннор өөрийнхөө толгойг хамгаалж байга...
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCNIN  2017-02-09 01:57:23
    2 alyyrcnin cn yahaw .. harin tsaad ezen ni nogoo myyhai BAGINDA BIZ DEE. ter yagaad zygeer bgaad bnaa. tyygeercn barahgyi hergee hyleehiin orond mongoliin tomc...
    108.181.115.137
    Мэдэгдсэн Хариулах