Энхийг сахиулагчид наадмын үеэр үзүүр түрүү булаалдаж, эх орноо сурталчилав

Афганистан Улсад явагдаж байгаа “Аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчин”–ий ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа манай улсын цэргийн багийн X ээлжийн бие бүрэлдэхүүн Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын Хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

“Монгол наадам” арга хэмжээнд “ISAF”-ийн баруун бүсийн командлагчийн орлогч хурандаа  Бриттэйн, “Шинданд” баазын захирагч хурандаа Эрнест,  “Bobcat” томилгоот хүчний захирагч дэд хурандаа Брэди нар болон хамт үүрэг гүйцэтгэж байгаа улс, орнуудын цэргийн алба хаагчид  оролцов. Баяр наадмын ёслолын ажиллагааг  Цэргийн багийн захирагч хурандаа Д.Өлзийбаяр нээж, хүндэт зочид, бие бүрэлдэхүүнд баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ. “Монгол наадам” арга хэмжээний үеэр Монгол орны ахуй амьдрал, аж төрөх ёсон, зан заншил болон Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилжээ. 

Түүнчлэн баяр наадмын талаарх танилцуулга, видео бичлэгүүд, урлаг соёлын тоглолтууд, 5 км-ийн гүйлтийн тэмцээн, үндэсний бөх, нум сум, шагайн харвааны үзүүлэх тоглолтуудыг зохион байгуулж, үндэсний хоолоор хүндэтгэлийн зоог барьсан аж. Баяр наадамд хүчит 32 бөх уран мэхийг уралдуулан барилдсанаас залуу бөх дэд ахлагч Э.Ууганбаяр /016/ түрүүлж, сумын заан  дэд ахлагч Д.Анхбаяр /016/ үзүүрлэжээ.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.