Агаарын бохирдол амь насанд заналхийлж байгааг хүүхдүүдийн шинжилгээний хариу харуулжээ
  -Анхаар: Монгол хүүхдүүдийн цуснаас их хэмжээний хар тугалга илэрчээ-
 
Агаарын бохирдлын аюул заналхийлэл бодитоор тулгарч байгааг саяхан явуулсан нэгэн  судалгаа харуулжээ. Тодруулбал Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн орчны эрүүл мэндийн танхим бусад байгууллагуудтай хамтран  нийслэл хотын хэд хэдэн байршилд амьдарч буй хүүхдүүдийн цусанд шинжилгээ хийж үзжээ. Харин шинжилгээгээр хүний биед огт байх ёсгүй хар тугалгын хэмжээ их хэмжээтэй илэрсэн байна.
 
Тодруулбал Баянхошуу, Да хүрээ, Нарантуул, Хотын төв болон Зайсан гэсэн таван цэгт хоёроос дээш жил амьдарсан 7-10 насны 15 хүүхдийг шинжилгээнд хамруулахад, Баянхошуу орчимд амьдардаг хүүхдүүдийн цусан дахь хар тугалны хэмжээ 15.9-22.6 мкг/дл, Техникийн зах орчимд амьдардаг хүүхдүүдийнх 5.7-10 мкг/дл, хотын төвд амьдардаг хүүхдүүдийнх 4.2-8мкг/дл, Нарантуул зах орчимд амьдардаг хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламж 4-4.3 мкг/дл хэмжээтэй илэрсэн бол Зайсан орчимд амьдардаг хүүхдүүдийн цусанд хар тугалга огт илрээгүй байна. Мөн орон сууцанд амьдардаг хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ 3.7 мкг/дл, гэр хороололд амьдардаг хүүхдүүдийн цусан дахь хар тугалагын агууламж 10.8 мкг/дл илэрсэн бөгөөд үүнээс үүдэн гэр хорооллын хүүхдүүд илүү аюулд өртөж байгааг судалгааны багийнхан онцоллоо.
  
Судалгааны багийнхны  үзэж байгаагаар хүний биед огт байх ёсгүй хар тугалга хүүхдүүдийн цуснаас их хэмжээтэй илэрсэн нь  агаарын бохирдлоос үүдэлтэй аж. Өөрөөр хэлбэл бидний 20-иод жил ярьж байгаа агаарын бохирдол бодитоор  Монгол хүний, монгол хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насанд заналхийлж байгаа нь энэ юм. Хар тугалга гэх химийн хүнд элементийн аюул  бага  насны хүүхдүүдэд илүүтэй их аюул учруулдагийг эрдэмтэд хэлж байна. Тухайлбал хүүхдүүдийн сэтгэх бодох чадвар буурч, сонсгол, биеийн өсөлт зэрэгт ноцтой нөлөөлдөг байна. 0-5 насныхан хүчтэй өртвөл оюуны чадамж нь  эрчимтэй буурч, цаашлаад аутизм өвчтэй болох эрсдэлтэй аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 2 2017-03-21 07:32:08
    ene muuhai ongo uzemjgui hashaa gudamjnaasaa salah tsag hezee ve
  • MglausCom 2017-02-11 00:25:12
    Huuhdee tatyaa
  • lll 2017-02-09 18:03:15
    Aimaar yum aa!!!
  • Ee 2017-02-09 07:13:04
    Denduu
  • Болд 2017-02-09 05:59:19
    Энэ чинь л жинхэнэ гамшиг. Одоо яанаа. Юун эдийн засаг мантай. Шинэ хотууд байгуулах эрхийг нь газрыг нь иргэддээ олговол яадаг болоо.
  • 001 2017-02-09 05:05:42
    Энэ бүхнээ тэр Толгойт, Баянхошуунд сайн зарлаж түгээ, өөрийн болон бусдын хүүхдүүдийг ингэж хордуулж байна гэдгийг нь халуун цэг дээр нь хэргийн эздэд нь
  • иргэн 2017-02-09 05:02:38
    агаарын бохирдолт бууруулах сангаас мөнгө идсэн хүмүүстйг цаазар ав , агаар бохирдуулж бусад хүмүүсийг эрүүл мэндээр хохироож байгаа хүмүүсийг шоронд хийж бай
  • Батаа 2017-02-09 04:30:33
    Би амьд явмаар байна одоо өрх бүрийн яндангаас агаар бохирдуулсаны татвар ав би хам гийн түрүүнд өгнө