Чөлөөт бөхийн “Дэлхийн цом”-д манай 10 бөх хүч үзнэ

Чөлөөт бөхийн эрэгтэй багуудын 2017 оны Дэлхийн Цомын төлөө тэмцээн хоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэд Иран улсын Керманшах хотод болно.

Тус тэмцээнд дэлхийн шилдэг найман баг буюу Монгол, АНУ, ОХУ, Иран, Турк, Гүрж, Энэтхэг, Азербайжан улсын багууд оролцох юм.

Манай улсаас 57 кг-д ОУХМ С.Батболд, З.Занабазар, 61 кг-д гавьяат тамирчин Э.Ням-Очир, ОУХМ Т.Тулга, 65 кг-д ОУХМ Б.Батмагнай, 70 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 74 кг-д ОУХМ Б.Анхбаяр, 86 кг-д ОУХМ П.Өнөрбат, 97 кг-д СМ Ө.Батзул, 125 кг-д ОУХМ Н.Золбоо нар хүч үзэхээр болжээ.

Дэлхийн Цомын төлөө тэмцээнд оролцох тамирчид маргааш Ираныг зорино.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-02-09 10:22:36
    чөлөөт бөхийн тамирчидаа амжилт хүсэе.
  • Иргэн 2017-02-09 08:11:14
    10 хүний нэрийг бүгдийг нь бичсэн байж нарын зэрэг гэдэг юмуу орхон мал чи зөв бичгийн дүрэм мэддэггүй мал байна
    • LOL 2017-02-09 08:50:43
      Орхон биш байх шивдэг нөхөр нь одооны төгсөгчид яг мөн !