Мадонна ихэр охин өргөж авчээ
Дуучин Мадонна Африкаас хоёр ихэр охин өргөж авчээ. Тэрбээр Малавийн бүгд найрамдах улсаас дөрвөн настай ихэр охидыг өргөж авсан бөгөөд охидтойгоор хөтлөлцөн явж буй зургаа нийгмийн сүлжээнд байршуулсан байна. 
 
Улмаар “Албан ёсоор Малавиас ихэр охидыг өргөж авах үйл явц дууслаа. Тэд манай гэр бүлийн нэг бүрэлдэхүүн болох гэж буйдаа үнэхээр баяртай байгаа. Малавичууддаа чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье. Бас энэ өөрчлөлтийн эрин үед бидний нууцыг хүндэтгэхийг хэвлэл мэдээллийнхнээсээ хүсч байна. Намайг бүхий л үед дэмжиж тусалж, хайрлаж байдаг найзууд, гэр бүлдээ баярлалаа” гэх тайлбарыг зүүжээ. 
 
Мадонна 20 настай охин, 17 настай хүүтэй. Мөн Малавиас 11 настай Дэвид, Мерси нарыг өргөж авч өсгөж байгаа билээ. Харин энэ удаа дахин өхөөрдөм хоёр ихэр охиноор бүл нэмсэн байна. 




Б.Даваа
mminfo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.