Туул голын сав газрын хамгаалалтыг сайжруулах асуудлыг судална
УИХ-ын даргын захирамжаар Туул голын сав газрын хамгаалалт, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах асуудлыг судалж шаардлагатай бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэлээ.

УИХ-ын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийг үндэслэсэн захирамжаар байгуулсан тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат ахлан, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Д.Сарангэрэл, Б.Ундармаа, Н.Учрал, Б.Энх-Амгалан, Ж.Энхбаяр нар бүрэлдэхүүнд багтжээ.

Түүнчлэн ажлын хэсгийн үйл ажиллагаанд мэргэжилтэн, мэргэжлийн шинжээчдийг оролцуулж, шаардлагатай дэмжлэг туслалцаа авах, нэмэлт мэдээлэл, судалгаа гаргуулан дүн шинжилгээ хийлгэх ажлыг зохион байгуулах зөвшөөрлийг ажлын хэсгийн ахлагчид олгосон байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-02-10 02:01:23
    Өөрөө дархан цаазат Богд ууланд хашиж авсан уулын амаа улсад нь буцааж өг. Дараа нь байгаль хамгаалах тухай ярь.
  • зочин 2017-02-09 07:47:15
    Энэ допингийн тэнэг ажлын хэсгийг удирдаад Туул голыг аврах ч ёстой гонжийн жоо биз дээ, Туул голын амийг элс, чулууны оарьер, байчуудын байшин тасалчихсан даа
  • 999 2017-02-09 06:43:32
    орон нутгийн замыг иргэд 1 км-ээр нь хариуцан аваад гэрээ хийгээд ажилладаг шиг туул голыг эхнээс нь аваад 1км эсвэл 500 м-ээр нь гэрээлж өгөх хэрэгтэй.