Санхүүгийн зохицуулах хорооноос анхааруулж байна

Сүүлийн өдрүүдэд иргэд, олон нийтийн дунд Жи-Тайм гэх сүлжээний бизнестэй холбоотой шуугиан дэгдэж, энэ асуудалд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын нэрийг холбогдуулсан хэрэг явдал ч гарсан.

Монгол Улсын нутаг дэвсгэрт эрхлэхийг хориглосон “олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагаа” нь хэдийгээр Санхүүгийн зохицуулах хорооны хууль, тогтоомжоор хүлээсэн үүрэг, эрхлэх асуудал болон зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл, бүртгэл, хяналтын хэрэгслүүд ашиглан явуулж буй зохицуулалтад хамаарахгүй боловч иргэд олноороо хохирч болзошгүй нөхцөл үүсээд байгаад түгшин, Казакстан Улсын “G-Time” корпорацийн Монгол  дахь салбар гэх “G-Time корпорейшн” ХХК-ийн ажилтай танилцлаа.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт “Гадаад худалдаа”-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн тус компани Казахстаны Шунгит ордын чулуун бүтээгдэхүүн болон цаг борлуулдаг гэх боловч газар дээр нь очиж үзэхэд энэхүү үйл ажиллагаагаа үндсэндээ хийхгүй байгаа нь илэрхий байв. Түүгээр үл барам, бараа худалдаалахгүйгээр багаар ажиллаж, доороо олон гишүүн элсүүлэх тусам өндөр амжилтанд хүрнэ гэх мэт тайлбар, таниулга хийн иргэдийг илт төөрөгдүүлж байна.

Тус компаниас явуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж байгаа “Автомашины хөтөлбөр” нь иргэдийг 5000 ам.доллараар шатлан элсүүлж, долоон хүний мөнгийг цуглуулан, түүнээсээ нэг хүнд машин авч өгөөд бусдыг нь хохироож буй “хууран мэхэлж ашиг хонжоо олох” хуулиар хориглосон үйлдэлтэй шинж, чанарын хувьд төстэй байна. Удахгүй тус компани яг энэ олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны аргаараа “Орон сууцны хөтөлбөр” гээчийг явуулна гэж байгаа нь иргэдийн амин чухал хэрэгцээн дээр луйвар хийх, хүмүүсийг улам их хэмжээгээр хохироход хүргэх ноцтой санаархал юм.
Тиймээс “G-Time корпорейшн” ХХК-ийн болон бусад сүлжээний бизнес гэх хууль бус, нийгэмд аюултай, залилан луйвардах гэмт хэргийн шинжтэй аливаа үйл ажиллагаанд оролцохгүй байх, өмч хөрөнгө, мөнгө төгрөгөөрөө хохирохоос сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг CЗХ-оос анхааруулж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-02-13 10:41:16
    Цагдаагийн байгууллага яагаад дорвитой мэдээлэл хийхгүй байгаа юм. Тэгэхээр ард түмэн зөв юм байна гэж ойлгоод байна
    202.179.7.85
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-02-10 07:09:09
    хувийн юмнууд ийм л бна да ард түмнийг цалинч үгүй ажиллуулж мөлжлөгө хийнэ эсвэл луйвар хийнэ монголчуудийг эдл дампууруулж бна
    203.91.115.40
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-02-10 02:23:35
    Албан ёсны улсын бүртгэлтэй,Худалдааны Танхимын 2016 оны шилдэг байгууллагын шагнал авсан байх юм
    103.57.92.158
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-02-10 02:11:10
    энэ луйварчдыг яг ярьж байхад нь барих хэрэгтэй. ядарсан хүмүүсийг балалж байна , хурдан барьж арга хэмжээ авах хэрэгтэй, хэдий сайн дурийх ч гэсэн ,
    103.10.20.58
    Мэдэгдсэн Хариулах
  • Жэ 2017-02-09 15:03:55
    Шууд зогсоох хэрэгтэй ш дээ, хулгай хийж байхад анхааруулаад л зогсоод байх уу?
    202.9.42.111
    Мэдэгдсэн Хариулах
  • tumen olon 2017-02-09 14:41:41
    mongold suljee olon bgaa,tedgeerees aliigaa songox ni xubi xunii asuudal yum daa
    202.179.31.125
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2017-02-09 11:59:54
    АНХААРУУЛААД Ч ЗОГСОХГҮЙ ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ХААГААЧ ЭЭ.
    202.179.27.235
    Мэдэгдсэн Хариулах
  • Санхүүүгийн Зохицуулах Хороо гэдэг нь, 2017-02-09 11:32:15
    Санхүүгийн Зохицуулах Хороо нь Ерөнхий сайдын өмгөөллийн байгуулага юм уу,
    182.160.34.202
    Мэдэгдсэн Хариулах