“Эзэн 100” хөтөлбөрийн “ачаар” Н.Энхбаяр эх орондоо тухлах уу

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр удаан хугацаанд Солонгос улсад эмчлүүлж байгаа. МАХН намын даргаа ирэхээр их хурлаа хуралдуулна гэсэн ч Н.Энхбаяр өнөөдрийг хүртэл эх орондоо ирээгүй. Тиймээс МАХН-ынхан үе үе хилийн дээс алхаж, намынхаа даргатай уулзаж, заавар зөвлөгөө авч байгаа гэх.

Н.Энхбаяр даргын хувьд өнгөрсөн зургадугаар сарын 1-нд Монгол Улсад ирж төрсөн өдрөө хүүхдүүдтэй тэмдэглэх сураг гарч байсан ч энэ нь талаар болж, Солонгост буй хүүхдүүдийг баярлуулсан. Энэ мэт түүнтэй холбоотой мэдээлэл хөвөрсөөр байгаа.

Хамгийн сүүлийн мэдээллээр түүнийг удахгүй эх орондоо ирэх тухай яригдаж байна. Тодруулбал, Шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног дуусах үеэр ирэх бололтой.

Энэ үеэр ирж байгаа нь ч учиртай гэнэ. Тэрбээр, эх орондоо ирж, одоогийн Засгийн газрыг унагах “гол дүрд тоглох” сураг ч чих дэлслээ. Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвтсэн гэдгийг амтай хүн бүхэн ярьж, Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг тавиад байгаа ч дорвитой шийд гарахгүй байгаа.

Гэтэл “Эзэн 100” хөтөлбөр дуусахад 30 хүрэхгүй хоног үлджээ. Өнөөдөр 72 дахь өдөртэй “золгож” буй энэ хөтөлбөр үр дүнгээ өгөхгүй нь нэгэнт тодорхой болсон тул экс Ерөнхийлөгч маань ирж, энэ Засгийн газрыг бужигнуулах бололтой.

МОНГОЛЫН МЭДЭЭ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • МАНГАС 2014-07-23 01:43:50
    МАНГАСЫН ГАНЦ ЧАДДАГ АЖИЛ НЬ ТӨРИЙГ БУЖИГНУУЛАХ, НИЙГМИЙГ САМУУРУУЛАХ ШҮҮ ДЭЭ.
    202.179.14.36
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-07-22 14:39:14
    тургэн ирэ арга
    103.26.193.10
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-07-22 12:02:15
    Аль ч нам гараад амьдрал дээшлэхгүй гэж үнэн юм бна дөө одоо яадаг юм бга юм бүү мэд төр засаг нь дүлий дүмбэ болоод нэг л сонин бна даа
    202.21.106.103
    Мэдэгдсэн Хариулах
  • bat 2014-07-22 11:02:53
    ezengvi tor emgeneltei. tor uls ezentei bsan bol mongol oodloh bsan. huwiaraa hodolmorloj bgaa hvmvvs l mongol ornoo awaj yawna da. toriin bodlogo muu bolohoor oodlohgvi ard tvmnii amidral doroitoj bna.
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-07-22 06:01:59
    АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ДОРОЙТЛОО, АМ.ДОЛЛАР 1850ТӨГРӨГ ДАВЛАА, БОДОЖ САНАЖ БАЙГАА ЮМ БАЙНА УУ ТӨР ЗАСАГАА, НААДАМДСААР БАЙХ УУ
    122.201.17.34
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2014-08-01 08:06:21
      eks eronhiilogchiin ued myanganii zam, huuhdiin udiin tsai, myanganii hogliin san, orsiin ikh or geed buh zuiliig ehluulj hiij baisan ch ene hedhen jil shig ingej orond orj yahaa medehgui tsaij baisangui amjilttai baij de. ikh ydirdagch hun tsaanaasaa oor
      202.179.11.34
      Мэдэгдсэн Хариулах