Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн улсын уралдаан болно

Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн XI уралдаан ирэх сарын 23-нд болох гэж байна. Энэхүү уралдааныг хүүхэд багачуудын авьяасыг нээж, дэмжих, сонгодог хөгжмийн ирээдүйн алдартнуудыг тодруулах зорилгоор дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай. Тус тэмцээнд 7-10, 11-14, 15-18 насны ангилалд төгөлдөр хуур, хийл, эрдүү хийл, морин хийл, контрабасс хөгжмийн төрөлд өрсөлдөхөөр 200 гаруй хүүхэд бүртгүүлсэн байна.

Тэмцээнийг БСШУСЯ-наас дэмжиж байгаа бөгөөд шагналын сан 22 сая төгрөг ажээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.