Иванка Трамп-АНУ-ын “тэргүүн” охин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын том охин Иванка 35 насандаа амжилт­тай бизнес­мэн, зохиолч, олонд нэртэй танил болжээ. Түүний хөрөнгө 150 сая ам.долларт хүрээд байна. Харин Цагаан ордны шинэ эзэн Д.Трамп том охиныхоо ирээдүйг хэрхэн харж байгаа бол?
 
Иванка Трамп олны анхааралд өртөх дуртай биш. Тэрээр өсвөр насандаа загвар өмсч, дараа нь моод, бизнес, хэвлэл мэдээлэл болон өөрийгөө хөгжүүлж төгс төгөлдөр болгох урлагийг хамарсан томоохон группын эзэн болсон юм. Эцэг нь АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч болсон тул Иванка илүү их анхааралд өртөхөөр болж байна. Д.Трамп Цагаан ордонд ирэхдээ охиноо нөхөр Жаред Кушнерийнх хамт Цагаан ордонд авчирна хэмээн мэдэгдэж байсан билээ.
 
Иванка гэр бүлийн хамтаар Вашингтон хотын төвийн нэр хүнд бүхий Жоржтаун дүүрэгт шилжихээр төлөвлөж байх хооронд тэргүүн хатагтайд зориулан тохижуулсан Цагаан ордны өрөөг “тэргүүн” охинд гаргаж өгөх гэж байгаа гэсэн яриа гарчээ. Цагаан ордонд анх удаа ирж, анх удаа Вашингтоны улс төрийн тавцангийн төвд гарч ирсэн тэргүүн хатагтай нар төр, засгийн өдөр тутмын ёслол, ажиллагаанаас зайгаа барьдаг нь гайхалтай зүйл биш хэмээн АНУ-ын тэргүүн хатагтай нарын тухай ном бичдэг СюзанСуэйн өгүүлж байна. Зарим мэдээллээр, тэргүүн хатагтай Меланиа Трамп амьдралынхаа “хэвийн хэмнэл”-ийг хадгалж, хүүхдүүдээ олны анхаарлаас хол байлгахын тулд нэг хэсэг Нью-Йорк хотод үлдэх шийдвэр гаргасан гэж байна.

New York Times сонин мэдээлснээр, Эрик Трампын өглөгийн сан Иванка Трамптай кофе уух эрхийг дуудлагаар худалджээ. Лондонд хөрөнгө оруулалтын бизнес эрхэлдэг Озан Озкурал гэгч АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн Турк болон бусад орны талаар баримтлах бодлогыг тандаж мэдэх боломж хэмээн үзэж энэ эрхийн төлөө 60 мянган ам.доллар санал болгосон юм. Үнэ хаялцсаар 72 мянга 888 ам.долларт хүрч, энэ бүх орлогыг Теннеси дахь St Jude дахь хүүхдийн эмнэлэгт хандивлана гэжээ. Гэвч дараа нь Америкийн хамгийн нөлөө бүхий бүсгүйтэй кофе уух эрхийн дуудлага худалдааг цуцалсан юм.
 
Меланиа Нью-Йоркт саатаж байх хооронд, Иванка Цагаан ордон дахь албан ёсны арга хэмжээнд эцгийгээ дагалдаж, зарим үед улс орны тэргүүн хатагтайн үүргийг гүйцэтгэх бололтой. Ийм тохиолдол АНУ-ын түүхэнд нэг бус удаа гарч байсан билээ. Иванка эмэгтэйчүүдийн эрх, цаг агаарын өөрчлөлт, хүүхдийн асран хамгаалал зэрэг асуудлаар зоригтой мэдэгдэл хийж, олон нийтийг уриалан дууддаг идэвхтэй нэгэн. Хэдийгээр түүний үзэл бодол Бүгд найрамдах намын бодлоготой зөрөлдөх магадлалтай ч тэрээр Ерөнхийлөгч эцэгтээ ихээхэн нөлөө үзүүлэх чадалтай, хүчтэй эмэгтэй хэмээн тоймч, ажиглагчид үнэлж байна.
 
Н.Мөнхжин
Зууны мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сугар 2017-02-11 08:06:01
    Чех, Словени гээд славянууд хүчийг авч байна аа.
    202.9.43.162
    Мэдэгдсэн Хариулах