Д.Нина: "Сэлэнгийн долгио" чуулга анх удаа "Гэгээн Муза" наадамд өрсөлдөж байна
Сэлэнгэ аймгийн Ардын дуу, бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгын уран бүтээлчид анх удаагаа драмын урлагийн шилдгийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн Муза” наадамд дуулалт жүжгийн төрөл өрсөлдөж байгаа аж. Эхний шатандаа тэнцэж, хоёрдугаар шатанд өрсөлдөх эрхээ авсан тус театрынхан маргааш буюу тавдугаар сарын 13-ны 19:00 цагт УДЭТ-ийн тайзнаа “Гоолингоо” дуулалт жүжгээ тоглох гэж байна. Дашрамд дуулгахад тус жүжгийн гол дүрд УДЭТ-ийн жүжигчин С.Отгонцэцэг урилгаар тогложээ. Ингээд Сэлэнгийн долгио чуулгын ерөнхий захирал СТА Д.Нинатай Гоолингоо жүжгийн талаар ярилцлаа.
 
Сайн байна уу? Жүжгийн бэлтгэл хэр хангагдсан бэ?
Сайн, сайн байна уу? Манай Ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгын уран бүтээлчид маань маш их сэтгэл өндөр байна. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд тав зургаан уран бүтээл хийсэн. Эдгээрээс найруулагч Соёлтын Баярсайханы найруулж тавьсан “Гоолингоо” дуулалт жүжиг маань  “Гэгээн Муза” наадамд нэр дэвшээд нэгдүгээр шатандаа тэнцсэн. Хоёрдугаар шатны шалгаруулалтандаа тоглох гэж байна. Манай жүжигчид, уран бүтээлчид өнөөдөр Улаанбаатар хотод тоглох гэж байна. Нийт 40-өөд уран бүтээлч ирж байна. Тэднийгээ авчирч хаана байрлуулах вэ гэх мэт асуудал их байна. Ерөнхийдөө жүжгийн бэлтгэл бол сайн хангагдсан. Харин жүжигчидээ хотод авчирч тоглуулах нь их асуудалтай байна. Харин Сэлэнгийн УИХ-ын гишүүн Эрдэнэбат нэлээд дэмжиж байна. Жүжигчдийн хоол ундны асуудлыг шийдэж өгөхөөр болсон.
 
“Гэгээн Муза” наадамд хэд дэх жилдээ оролцож байгаа вэ?
“Гэгээн Муза”-д хөдөө орон нутгаас мэр сэр нэр дэвшиж байсныг дуулж байсан. Манай “Сэлэнгийн долгио” чуулгын хувьд сүүлийн жилүүдэд томоохон тэмцээн, уралдаанд бол оролцоогүй. Манай чуулгын хувьд  энэхүү наадамд анх удаа нэр дэвшиж байгаа. Олон  улсын энэхүү наадамд нэр дэвшиж байгаа нь бидэнд нэр төрийн хэрэг болж байна. Манай уран бүтээлчид төвийн театрыхантай хамт улаан хивсэн дээгүүр алхах болсонд бид их ач холбогдол өгч байгаа. Манай чуулгын хувьд зах зээлийн нийгэмд шилжээд нэлээд уналтанд ороод байсан. Харин сүүлийн 10 жилийн дотор уран бүтээлээ тогтмол хийж, сэргэж байна.
 
“Гоолингоо” жүжгэнд хэчнээн уран бүтээлч ажилласан бэ?, жүжигчидээ танилцуулвал?
Техник ажилтантайгаа нийлээд 37 уран бүтээлч оролцож байна. Улаанбаатар хотод 40-өөд уран бүтээлчидтэй Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд байна. Гол дүрийн жүжигчдийн хувьд гэвэл манайханд мэргэжлийн драмын жүжигчин байхгүй байсан. Гэхдээ дуулалт жүжиг учир манай чуулгын дуучин Алтанбилэг гол дүрд дуулж байна. Харин гол дүрийн эмэгтэй жүжигчинд Драмын театрын жүжигчин С.Отгонцэцэгийг урьж тоглуулсан. Мөн туслах дүрд манай чуулгын Ууганбаатар гээд энэ залуу тоглож байна.
 
Гоолингоо жүжгээрээ ямар, ямар төрөлд нэр дэвшиж байгаа вэ?
Шилдэг Хөгжмийн зохиолч, Шилдэг жүжгийн зохиолч, Гол дүрийн эрэгтэй, эмэгтэй, Шилдэг туслах дүрийн эрэгтэй гэсэн таван төрөлд нэр дэвшиж байна даа.


 
Өрсөлдөгч нар ямар байгаа бол? Бусад жүжгүүдийг үзэж амжив уу?
Хөдөө орон нутгаас гэвэл Увс, Дорнодын театрууд байна мөн манай рок попын уран бүтээлчид маань дуулалт жүжгээр өрсөлдөж байна. Тэгэхээр өрсөлдөгч нарын хувьд нэлээд хүчтэй байна гэж харж байна. Гэхдээ манай театрын уран бүтээлчид ч мөн адил дутахааргүй өрсөлдөнө  гэж итгэл тавьж байгаа.
 
Чуулгынхаа үйл ажиллагааг танилцуулахгүй юу? Жилд хичнээн уран бүтээл гаргадаг вэ?
Ардын дуу бүжгийн Сэлэнгийн долгио чуулгын хувьд жилд нэг удаа томоохон уран бүтээл хийдэг. Зарим үед хоёр удаа тоглолт хийнэ. Харин сүүлийн үед Соёлтын Баярсайхан гээд их уран бүтээлч сэтгэлгээтэй, хөдөлмөрч залуу манай чуулгын уран сайхны бодлогыг хариуцан ажиллаж жилд хэд хэдэн уран бүтээл хийж байна.
 
 
Үзэгчдийн хувьд уран бүтээлүүдийг хэрхэн хүлээн авдаг вэ, мэдээж төвийн театрыг бодвол үзэгч багатай байдаг байх
Манайх Соёлын яам гэж байхад л манайх Ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио” нэртэй чуулга байсан. Тэгэхээр зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш үзэгчдийн хүлээх эрэлт хэрэгцээнд нийлүүлж дан ганц ардын дуу бүжиг биш драмын жүжиг тоглох шаардлага гараад байна л даа. Тэгэхээр манай театрын хувьд шат, шатны хүмүүст драмын ангитай болж Хөгжимт дармын театр болох санал тавиад байгаа юм. Хэрвээ бидний энэ санал дэмжигдвэл драмын жүжгээ ч тоглоно, хошин шогоо ч тоглоно, дуу бүжгийн тоглолт ч тавих боломжтой болох юм. Ерөнхийдөө орон нутгийн иргэд театрын тоглолт ардын урлагаас илүү зохиолын дуучдын тоглолтыг илүү их сонирхдог. Хошин шог ирээд тоголохоор үзэгчдийн суудал дүүрдэг. Харин манай чуулга тоглолтоо тавихаараа суудлаа дүүргэх гэж нэлээд юм болдог. Ихэнхдээ албан байгууллагуудаар тараадаг. Иймээс л  бид Сэлэнгэчүүдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцсэн жүжгээ ч тоглочихдог, дуугаа ч дуулдаг Хөгжимт драмын театр болох санал гаргаад байгаа юм.
 
Орон нутгийн театрын хувьд асуудал зөндөө л байдаг байх материаллаг баазаас авахуулаад энэ талаар ярихгүй юу?
 Урлагийн чиглэлээр үйлчилгээ үзүүлж байгаа төрийн байгууллагын хувьд төсөв хөрөнгийн асуудал бол мэдээж хүнд байдаг. Гэхдээ манай Сэлэнгэ аймгийн үе үеийн удирдлагууд урлаг спортдоо ихээхэн анхаарч байсны хүчинд материаллаг баазаар нэг их дутагдаад байдаггүй. Чуулгынхаа байрыг засаж, янзлаад бэлтгэл сургуулилтаа сайхан нөхцөлд хийж байна. Манай уран бүтээлчид ажиллах таатай нөхцлөөр бүрэн хангагдсан. Гэхдээ мэдээж уран бүтээл хийхэд төсөв хөрөнгө бол хүрдэггүй л дээ нуугаад яахав. Уран бүтээлчдийн хувьд нийгмийн асуудал бол нэлээд хэцүү л дээ. Ихэнх нь цалингийн зээлтэй, байрны зээлтэй байдаг. Цалин маш бага үндсэндэ үзэгчдийн алга ташиланд л урамшиж явдаг. Үүнийг л төр засгийн шийдвэр гаргах төвшний хүмүүс анхаараасай гэж хүсэж байна.
 
Нэг үеэ бодвол сургуулиа төгсөж байгаа залуу жүжигчид орон нутагт очиж ажиллах нь нэмэгдсэн мэт санагддаг. Боловсон хүчний асуудлаа яаж шийдсэн бэ? “Сэлэнгийн долгио” чуулгат нийт хичнээн уран бүтээлч ажиллаж байна вэ?
 Тийм шүү манай чуулгын хувьд нийт 57 уран бүтээлч ажиллаж байгаагийн 80 хувь нь дан залуу уран бүтээлч байгаа. Сүүлийн жилүүдэд эрс залуужиж шижигнэсэн сайхан залуучууд ажиллаж уран бүтээлээ үзэгчдэд хүргэхийн төлөө эрч хүчтэй ажиллаж байна.
Б.Сансартуяа
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • shvvmjlegch 2014-05-20 04:52:16
    ooriin chuulgiin nvvr tsaraig gargaj 100%ooriin uran bvteeleer orson bol goe lbhdaa busadiin ymiig busdiin hvneer huuluulah chdee tiim ch saihan zvil bish l dee
    119.193.206.56
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2014-05-20 04:50:17
    saihan uran bvteeleer orj bgaad ni amilt hvsii
    119.193.206.56
    Мэдэгдсэн Хариулах
  • valya 2014-05-15 10:52:29
    Amjilt husie
    103.26.194.9
    Мэдэгдсэн Хариулах
  • Отгонжаргал 2014-05-13 08:30:03
    Сэлэнгэ -ийн ард түмний нүүр царай та нар шүү? Та бүхэндээ урлагийн өндөр амжилт хүсье
    124.158.91.232
    Мэдэгдсэн Хариулах
  • Би  2014-05-13 03:36:05
    Амжилт
    182.160.33.125
    Мэдэгдсэн Хариулах
  • bi 2014-05-13 00:05:42
    amjilt amjilt ta nar shvv
    202.21.117.138
    Мэдэгдсэн Хариулах
  • unshigch 2014-05-12 14:14:41
    nutgiin uran buteelchiddee ondor amjilt husie. selengees ner devsheed bsan aldart bayartsogt yasan be. nutgaa buur martaj dee. nogoo ih mongonoosoo jaahang ogchih setgel bhgui l bna daa. hoorhii. hooloid ni teegleh l bh daa
    103.26.194.17
    Мэдэгдсэн Хариулах
  • Уншигч 2014-05-12 09:58:50
    Уран бүтээлд нь өндөр амжилтыг хүсье.
    103.26.194.10
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-05-12 09:33:27
    nutagiixandaa amjilt xusie
    103.11.194.226
    Мэдэгдсэн Хариулах