1000 сурагчид цацруулагчтай ханцуйвч бэлэглэв

Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, дүүргийн Замын цагдаагийн хэлтэстэй хамтран бага насны хүүхдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор замтай ойр байрлах, зам тээврийн осол, хэрэг гарч болзошгүй эрсдэлтэйд тооцогддог ерөнхий боловсролын 58 дугаар сургуулийн 1-5 дугаар ангийн нийт 1000 сурагчид цацруулагчтай ханцуйвч бэлэглэлээ.

Замын цагдаагийн албанаас гаргасан судалгаагаар сүүлийн таван жилд 58 дугаар сургуулийн 79 сурагч зам тээврийн осолд өртсөн байна.  Энэхүү цацруулагчтай ханцуйвчийг сурагчид баруун гартаа зүүж, зам хөндлөн гарахдаа гараа өргөж жолооч нарт анхааруулга өгснөөр гарцаар аюулгүй зорчих, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх нэг арга болох юм.


Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.