Монгол бөхөнгийн тоо толгой хурдацтай хорогдсоор байна. Бог малын мялзан төст өвчнөөр сүргийнхээ бараг тэн хагасыг алдаад байгаа бөхөнг хамгаалах ажлын хэсэг салбар яамнаас байгуулан ажиллаж байгаа ч өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ авч чадаагүй байна.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Хүйсийн говь, Дөргөний хүрэн талыг халдварын голомтот бүс хэмээж, Шаргын говийг тусгаарлах, бөхөн бэлчээрлэх хоёр гол замд пост гарган хамгаалж байсан ч өнгөрсөн долоо хоногт Шаргын говьд бэлчээрлэж явсан найман бөхөнгөөс шинжилгээ авахад нас бие гүйцсэн зургаа нь эрүүл гарч хоёр янзагаас нь өвчний шинж тэмдэг илэрчээ. Өөрөөр хэлбэл Монгол бөхөнд эрчимтэй халдварлаж байгаа мялзан өвчний голомт тэлж байна гэсэн үг юм.

Б.Сансар
olloo.mn
olloo.mn