Цагаан сарын сургаар цагаан идээний үнэ тэнгэрт хадаж байна
Тун удахгүй Монголчууд бидний өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг цагаан сарын баяр тохионо. Эдгээр өдрүүдэд айл бүр сар шинийн бэлтгэл ажлаа базааж байгаа. Сүүлийн жилүүдэд  иргэдийн үндэсний үзэл улам бүр нэмэгдэж, наадам цагаан сарын баяраар аль болох Монголоороо байхыг эрхэмлэх болсон. Энэ хэрээр цагаан сарын баярын  гол тавгаа цагаан идээгээр чимэглэх болсон. Түүнчлэн ихэнх айлууд  хэвийн боов, ууцны хажууд цагаан идээний таваг засаж тавих болсон нь таван хошуу малынхаа  үр шим болсон  цагаан идээгээ баярын гол идээ болгон дээдэлж буйг илтгэж байгаа хэрэг юм. 

Харамсалтай нь  иргэдийн дунд эрэлт ихсэхийн хэрээр цагаан идээний үнэ тэнгэрт хадаж байгаа нь нууц биш. Цайны сүү, зулын шар тос, ааруул, өрөм гээд бидний хэрэглээ мундахгүй. Харин эдгээр бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж байгаа нь иргэдийн санааг чилээх боллоо.

Саяхан нийслэлчүүдэд цэвэр брэнд бүтээгдэхүүнээр бэлэг барихаар Архангай аймгийн цагаан идээний үзэсгэлэн худалдаа “Тусгаар тогтнолын талбай”-д нээлтээ хийсэн. Биднийг очиход хөл хөдөлгөөн ихтэй, лангуу бүрийн урд багтаж орох зайгүй хүн шавсан байв. Энд төрөл бүрээр хэвлэсэн ааруул нэг килограмм нь 10-25 мянган төгрөгийн хооронд зарагдаж байв. Мөн хорин таван ширхгээр зассан тавгийн идээ 150-180 мянган төгрөгийн үнэтэй. Ааруулын хэмжээ, тоо, ширхгээс хамаарч зассан тавгийн идээ 120-200 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Тэгвэл  өнгөрсөн жил зохион байгуулагдаж байсан Архангай аймгийн Тариат сумын цагаан идээний үзэсгэлнгийн үеэр ааруул нэг кг нь 10-15 мянга. Чирхэгүй ааруул 6-7 мянга, чихэртэй нь 9-10 мянган төгрөгөөр борлуулж байна. Цагаан тос 5000, шар тос 600 гр нь 4800, гүзээтэй шар тос нэг килограмм нь 8000, аарц 2500, тогооны өрөм 10 мянгаас доод тал нь 7 мянга. Хөлдөөсөн түүхий сүү 3000 төгрөгийн үнэтэй байв. Харин хорин таван ширхгээр зассан тавгийн идээ 150 мянган төгрөгийн үнэтэй. Ааруулын хэмжээ, тоо, ширхгээс хамаарч зассан тавгийн идээ 100-160 мянган төгрөгийн үнэтэй байсан билээ.

Үүнээс үзэхэд  цагаан идээний үнэ өнгөрсөн жилийнхээс  тодорхой хэмжээгээр өссөн байгаа нь харагдаж байгаа юм. Дан ганц үзэсгэлэн худалдаа гэлтгүй зах худалдааны төвүүдэд ч мөн цагаан идээний үнэ тодорхой хэмжээгээр өссөн байгааг иргэд хэлж байна. 

Гэтэл Монгол улсын мал сүрэг жилээс жилд өссөн үзүүлэлттэй гарч байгаа. Тодруулбал өнгөрсөн арванхоёрдугаар сарын 7-ноос улс орон даяар эхэлсэн 2016 оны мал тооллогын урьдчилсан дүнг энэ оны эхээр зарласан. Үндэсний статистикийн танилцуулсан мэдээгээр манай улсын малын тоо толгой 61.5 саяд хүрээд байгаа аж.   Энэ нь өмнөх оныхоос 9,9 хувиар өссөн гэсэн үг юм. Өнгөрсөн онд 56 сая мал тоолуулж байсан бол өнөө жил 61 саяд хүрч ийнхүү хамгийн дээд хэмжээндээ хүрчээ. 2016 онд адуу өмнөх оныхоосоо 330 гаруй мянгаар өсч, 10,3 хувиар өссөн байна. Үхэр 290 гаруй мянгаар өсч, 7,9 хувиар нэмэгдсэн аж. Харин тэмээ 30 гаруй мянгаар нэмэгдэж, 9,1 хувиар өсчээ. Хонь 2910 гаруй мянгаар нэмэгдэж, 11,7 хувиар өссөн байна. Ямааны хувьд 1970 мянган тоогоор өсч, 8,4 хувиар өссөн дүн гарчээ. 

Гэвч малын тоо толгой ингэж өсөхийн хэрээр эргээд мах болоод малын гаралтай бүтээгдэхүүний үнэ буух ёстой байтал манайд жилээс жилд өсөж байгаа нь гайхмаар. 


Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bujin 2017-02-15 22:28:53
    Huduuniihun ih shunaltai,hotiinhniig harahlaaraa shuud unee nemdeg buun shunal
  • Zochin 2017-02-14 11:16:02
    ХЯНАЛТГҮЙ ТӨРИЙН БУЯН БАЙХ ДАА ЭНЭ НАЙМААЧДАД.АВАХАА ,ХЭРЭГЛЭХЭЭ Л БАЙЯ Л ДАА .А!
  • зочин 2017-02-14 10:50:50
    Хятадууд монголчуудын нэрийг"" Мангуу "гэж нэрлэдэг нь яг оносон нэрдээ
  • Зочин 2017-02-14 07:12:42
    тавагны ааруул нь дотроо таг гурил хийчихсэн яг ориг ааруул бол хүн бүхэн л авна шүү дээ.Ард түмэндээ чанартай цагаан идээгээр л үйлчлэх хэрэгтэй
  • Tulgaa 2017-02-14 06:11:45
    Авахаа л байчихлдаа. Албатай юмуу? Заавал та нар бүх юм хямд авах албатай юмуу? Дийлэх чихэр боов л авлдаа. Хийсэн хүмүүс нь үнээ өөрсдөө л мэдэглдээ
  • битгий худалдаж авцгаа 2017-02-14 05:26:12
    уг нь баяр боллоо гээд хүмүүсийг баярлуулж бараагаа бага ч гэсэн хямдруулдаг байтал манай Монголчууд гэж эсрэгээрээ үнийг нь нэмдэг, өөдгүй лаларын хүмүүс
  • мнл 2017-02-14 04:46:33
    авахаа болих хэрэгтэй
  • зочин  2017-02-14 04:16:24
    Хөдөө явж байгаад малчин айлаас сүү цагаан идээ авахад хотынхоос илүү үнэтэй өгдөг малчид зуд боллоо гээд хотынхноосоо ичихгүй тусламж аваад л байдаг.
  • Иргэн 11 2017-02-14 03:49:49
    Малчид нь хэдэн айл малжуулсан болоод улсын сайн малчин цолыг бөөндөж авдаг боллоо. Шагналын нэр хүнд уналаа. Мал мах, цагаан идээний үнэ өссөөр л....
  • зочин  2017-02-14 03:18:23
    малчдыг дэмжиж тусалсаны хариу энэ хуурай сүүгээр цайгаа сүлээд л байж байядаа гадагшаа мөнгө урсана биз өөр яахав дээ тийм л дорой сэтгэхүйтээ улс шүү дээ
  • Bat 2017-02-14 02:53:39
    Malchidyg zondoo demjdeg shdee. Tegehed odoo yaj bn. Hogiin garuud
  • Иргэн 2017-02-14 02:26:36
    Эрэлт ихсэхээр үнээ нэмдэг үхэр Монголчууд ёстой тэнэг, жилд хэдэн зуугаараа аварга малчид төрөх юм, гэтэл аварга ажилчин байхгүй байх юм