Орон сууцны үнийн индекс 7.18 хувиар буурчээ

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2017 оны нэгдүгээр сарын үр дүнг танилцуулж байна.

Тус судалгаагаар нэгдүгээр сард Орон сууцны үнийн ерөнхий индекс -1,93 хувьтай гарч, суурь үеэс буурчээ. Энэ нь өмнөх сараас 2,83 хувиар буурсан үр дүн юм. Ерөнхий индексийг өнгөрсөн оны мөн үетэй буюу 2016 оны нэгдүгээр сарын үр дүнтэй харьцуулахад 7,18  хувиар буурсан байна. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

Шинэ орон сууцны үнийн индекс 12,71 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 2,43 хувиар буурсан  байна. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 4,65 хувиар буурсан хэвээр байна.

Хуучин орон сууцны үнийн индекс -8,02 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 0,31 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6,31 хувиар буурсан үзүүлэлт юм.

 

 

Ерөнхий

Шинэ о/с

Хуучин о/с

Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/

-1.93%

12.71%

-8.02%

Өмнөх сартай харьцуулахад

-2.83%

-2.43%

-0.31%

Оны эхэнтэй харьцуулахад

-2.83%

-2.43%

-0.31%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

-7.18%

-4.65%

-6.31%

 

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4987 орон сууцны мэдээллийг хамруулжээ.

Монгол банк


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tusuvchin 2017-02-14 16:09:11
    1m2 600-800r barisan oron suutsaa 2sayar zaraad baigaa yum
    103.26.195.45
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-02-14 12:25:05
    УУЦ ӨВЧҮҮ ЧАНАХ ҮЙЛЧИЛГЭЭ Та бүхний баярын ширээний ууц болон өвчүүг мэргэжлийн тогооч уурын тогоонд чанаж үйлчилнэ. Жич: Ууцыг гэрээс тань хүлээн авахдаа лац ...
    43.243.161.74
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-02-14 06:12:38
    Монголчууд бид нэг их ашиг олох гэсэн хүмүүс ашиг олоход учир бий нэг барилгыг 2 жил болж зарах уу арай хямдаар 2 жилд хоерийг зарах уу
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • СУДЛААЧ 2017-02-14 05:36:57
    БУУХДАА Ч ЯСТ МЭЛХИЙН ХУРДААР ЯВЖ БАЙНАА. ӨГСӨХДӨӨ ХАРИН ӨЛӨН БАРЫН ХАРАЙЛТ ШИГ Л ЖИЛ ДОТРОО Л НУГА НУГА ӨСДӨГ БИЗ ДЭЭ
    203.91.118.82
    Мэдэгдсэн Хариулах