МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, дэд дарга Б.Саранчимэг, ажлын албаны дарга Н.Энхтайван нар намрын ээлжит чуулганы үр дүнгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Өнгөрсөн хугацаанд УИХ дахь МАН-ын бүлэг 36 удаа хуралдаж, давхардсан тоогоор 79 асуудал хэлэлцэн зохих шийдвэр гаргажээ. Бүлгийн хурлаас хууль, тогтоолын төсөл дээр ажиллах 12 ажлын хэсэг байгуулж гишүүд жигд оролцоотой ажилласан бөгөөд дангаараа болон УИХ-ын бусад гишүүдтэй хамтарч давхардсан тоогоор 19 хуулийн төсөл санаачлан боловсруулж өргөн барьснаас батлагдсан 4, хэлэлцүүлгийн шатанд 15 төсөл байна.

Хурлын үеэр бүлгийн дарга Д.Хаянхярваа “Бид УИХ-ын намрын чуулганаар сөрөг хүчин байхдаа дэвшүүлсэн хуулийн төслүүд, санал санаачилгууд, МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан бодлогууд, санал санаачилга, хуулийн төслүүдээ батлууллаа. Намрын ээлжит чуулган 85 өдөр чуулахад бүлгийн гишүүд УИХ-ын нэгдсэн 34 хуралдаан, байнгын болон дэд хорооны 140 хуралдаанд оролцож, бие даасан 22 хууль, хуульд өөрчлөлт оруулах тухай 190 хууль, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай 3 хууль, УИХ-ын 59 тогтоолыг хэлэлцэн баталлаа" хэмээн онцлов.

Ахмад настны тухай хуулийг батлан гаргаж, азай буурлууддаа жилд 2 удаа “Насны хишиг” олгохоор боллоо. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах саналыг МАН-ын бүлэг өнгөрсөн 4 жилд тавьж ирсэн. Энэ санал санаачилга намрын чуулганы хугацаанд хэрэгжиж, тэтгэврийн зээлийн хүү жилийн 18 хувь байсныг 15 болгож 3.0 хувиар буурууллаа. Хүүхдээ асарч буй 92 мянга орчим эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг жил бүр төлж, 5800 эхийн ажилласан жил дээр төрүүлсэн болон үрчлэн авч өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор нь 1.5 жил нэмж тооцохоор боллоо. Малчдын тэтгэвэр тогтоолгох насыг таван насаар урагшлуулж, малчнаар ажиллаж шимтгэл төлсөн нэг жилийг 1.5 жилээр тооцох, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломж олгосон хууль баталсныг МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэлдээ дурдлаа.
 

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-02-15 02:38:46
    улс орныг хямралд оруулах ,улсын мөнгийг идэх,овшоордох зэрэг зүй бус үйлдэлд та нар ын оролцоо их байгаа шүүдээ тэрнийгээ засах талаар яаагаад ярихгүй байна, ...
    202.179.7.90
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-14 11:40:42
    Улс орны хөгжил хийгээд эдийн засгийн хямралыг хэрхэн давах гээд асуудлуудад ямар шийдвэр шийдэл гаргав.
    182.160.1.244
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-14 09:47:57
    Хэн тэтгэвэрийн нас наашлуулаад өг гэсэн юм, хэн халамж нэмээд аль гэсэн юм, харин та нар хуралдаа бүрэн сууж, хууль бага зөрчмөөр л байх юм
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-02-14 09:36:04
    Дарханыг идэж хонгорыг хордуулж баяжчихаад юу гэж худлаа яриад байнаа
    202.9.43.167
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-02-14 07:51:04
    ердөө л иймхэн ажил гэж үү
    202.131.226.86
    Мэдэгдсэн Хариулах