Х.Тэмүүжин тэсч үлдэх л хэрэгтэй
Өнөөгийн улс төрийн тогтворгүй байдал эдийн засаг, иргэдийн амьдралд сайн зүйл авч ирэхгүй нь ойлгомжтой. Гэсэн хэ­дий ч улстөрийн өрнөл Солонгосын олон ангит кино шиг сонирхогчдыг донтуулж эхлэв бололтой. Улстөрийн үйл явдлын дараагийн ангид “Х.Тэмүүжин сайд суудалдаа үлдэх үү, үгүй юү” гэсэн асуулт олны ан­хаарлыг татсаар. Засгийн га­зар огцрох, эдийн засгийн хямрал одоохондоо сонин биш байгаа юм. Мөн Х.Баттулга, Р.Бурмаа, Ж.Бат­­зандан, О.Баасанхүү на­рын гишүүдийн улстөр дэх оролдлогууд солонгос ки­но­­той дүйцэхүйц үзүүлбэр болж ирлээ. Ямартай ч эсрэг талын дүрийн олон баатруудын “ачаар” Х.Тэмүү­жин гэх хувь улс­төрч товойн гарч ирэв.

Ерөнхийдөө тод байсан улстөрч. Гэхдээ өнөөдрийнх шиг бүх талаараа од болж байсангүй. Нэг талаараа хэтэрхий олон дайсан, тэ­сэхийн аргагүй дайралтууд Х.Тэмүүжинг чиглэж байна. Сайд болонгуутаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явуулсан ажлуудынх эс­рэг дугаараа нууцалсан сүр­­­­дүүлэг, бичгийн хэвээ өөр­­чилсөн захиануудаас хэт­­­рэхгүй байв. Харин цаг­даа­гийн байгууллагад хийсэн шинэчлэлүүд маш том эсэр­гүүцэлтэй тулгарсан.

Цагдаагийн томчууд АНУ-д цуглаж, Х.Тэмүүжинг хэрхэн буулгах талаар хэ­­лэлцэхэд хүргэсэн. Шүүх, прокурорынхонтой хийсэн зодоон, МИАТ, ТЕГ, ИНЕГ-ын албан ту­­шаалтнуудын сүйрэл Х.Тэмүүжинтэй холбоотой. Авлигын асуудалтай албан тушаалтан, хань хамсаатан нарт Х.Тэ­мүүжин айдас хүйдэс авч ирсэн нэгэн. Улстөрд ч гэсэн түүнээс эмээ­дэг нөхөд АН-д бий. Тэрбээр өдрөөс өдөрт бие даан хүчирхэгжиж эхэлсэн. “Талын язгууртны дунд Есүхэйн хүү Тэмүүжингийн нэр алдар, суу билэг түгэн тархав” гэдэг шиг.

АН-ын ахмад гишүүд Х.Тэмүү­жингээс айж эхэл­сэн. Тэд үгэнд ордоггүй, хувийн тоглолттой, залуу лидерийг хүлээн зөвшөөрсөнгүй. Өн­­гөр­сөн жилүүдэд МАН-ын харьяа­лалтай нөхөд авлигын хэргээр шоронд ороод бай­гаа мэт харагдсан байж мэднэ.

Гэвч АН, МАН-ын гишүүдийн хамтарсан биз­несүүд МИАТ, Ашигт малтмалын газарт байсан. АН-ын гишүүд авлигын хэргээр шоронд орчихсон МАН-ынхныг эргэж очсон байдаг. Ихэнх нь нэг тү­рийвчтэй, хамтрагчид бай­сан болов уу. Энэ бүхэн дээр Х.Тэмүүжинг гуйсан, ярьсан асуудлууд байдаг гэж дуулдсан даа.

Маш зоримог шинэчлэл, өөрчлөлтүүд Х.Тэмүүжин гэсэн автортой гарч, улс­төрийн дараагийн үе ирс­нийг зарлаж орхив. Хорь гаруй жил “Ардчиллын” нэр хаягтай явсан улстөрчид суудлаа тавьж өгөхийг яарахгүй байна. Зарим нэ­гэнд нь хоолонд орох гэсэн хүлээлт, албан тушаалд хүрээгүй гэх гоморхол бий. Гэтэл Х.Тэмүүжин гэдэг залуу гарч ирээд дараалал дайрч эхэлсэн нь түгшүүрийн харанга дэлджээ. Үүн дээр нь улстөрийн тавцангийн хамтрагч МАН-ын гишүүд дэмжиж өгөхөө мартсангүй.
Залуучууд Х.Тэмүүжинг өөрсдийн түүчээ, бэлэг тэмдэг хэмээн харж байна.

Тийм ч учраас олон арван залуу ямар ч зохион байгуулалтгүйгээр түүнийг дэмжиж эхлэв бололтой. Нөгөөтэйгүүр АН-ын цөөнгүй гишүүд “Бид зүгээр хараад суухгүй” гэдгээ илэрхийлэн “Сумаа тавиад нумаа нуу­сан” гэхэд болно. Улстөр өөрөө увайгүй гэдгийг эрхэм гишүүн болгон хэлдэг. Гэхдээ энэ удаагийнх шиг увайгүй, өргөн фронтоор хийсэн дайралт ойрын жилүүдэд болоогүй санагдах юм.

Х.Тэмүүжин гэдэг хувь хүний хань ижил, үр хүү­хэд, бөгс бөөрөөр нь оролдож эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл гэр орон, ажил, парламентын танхимд ч халгам дайралтууд түү­нийг чиглэсэн. Улстөрч гэхээр л төмөр зүрхтэй биш. “Х.Тэмүүжин хар тамхичин охинтой дотно харьцаатай байсан” гэх мэдээллийг уншаад эхнэр, хүүхдэд нь ямар байх бэ. Улстөрчийн эхнэр сэтгэл зүйгээр бэлт­гэгдсэн байлаа ч гэсэн. Үүнийг “сумаа тавиад нумаа нуугчид” тооцоолсон л байж таарна.

Хуульзүйн сайд Х.Тэмүү­жин­гийн тухайд тэсэх л үлдлээ. Албан ту­шаал дээрч, амьдрал дээр ч. Түүнд хүнд байгаа нь ажиглагдана. Хэ­дийгээр инээж байгаа ч зовхи нь уначихсан харагдана билээ.

Улстөр хэнийг ч хайр­ладаггүй. Ха­зай­сан бол түлхээд бүгд боор­лохыг бодно. Яг өнөөдөр Х.Тэмүү­жинг өмөөрч байгаа улс­төрч цөөхөн. Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж өөрөө энэ замаар яваад ирсэн болохоор дуугарав бололтой. Улстөрд ямар “Дүлзэнгүүд”, “Түгжи­лүүд” байдаг юм бэ гэдгийг ч мэдрүүлэв түүнд.

Тэвэрч байгаад хутгалах эртний гэмээр уламжлал өнөөгийн Засгийн газрын гишүүдэд байгаа нь харагдав. Тийм улстөрчдийг АН-ын гишүүд ч, олон нийт ч мэдээд авлаа. Х.Тэмүүжингийн хувьд сайдын суудлаас огцорч болно. Гэхдээ эргээд ирэх (Бүр олуулаа болоод ирэх) улстөрч болсноо өнгөрсөн өдрүүдэд харууллаа. Ийм үнэт зүйл улстөрч болгонд байдаггүй. Энэ удаагийн дайралтууд хичнээн өв­дөлтийг мэдрүүлсэн ч Х.Тэмүүжин наадам хүртэл тэсч үлдэх хэрэгтэй. Тэгээд л тайван амгалан болоод явчихна биз.

“Салхи хэдий хүчтэй ч уул бөхийдөггүй” гэдгийг адилаар энэ удаагийн үйл явдал Х.Тэмүүжинг улам хатуужих, муу санаатай байх сургамж боллоо. Нөгөөтэйгүүр ах нар бяраа үзүүлж “Олон наадамд барилдана шүү” гэснээр улстөрийн үйл явц өндөрлөх болов уу. Монголын улстөр зун амсхийж, зуслан гардаг болохоор наадам хүртэл Засгийн газар ч, Х.Тэмүүжин ч тэсэх л үлдэв бололтой.

Т.Эрдэнэ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • admin 2014-05-09 02:29:23
    yamar ch baisan tanaas uur hun ingej uurchlult hiij chadahgui ee tomchuud ruu ch haldaj chadahgui negent ehelsen yum duusgaarai zaluus demjine shuu teseerei
  • Нэгэн эмэгтэй 2014-05-08 18:02:32
    Сайн байна уу манай шүүх арай бишээ би 3хүүхэдтэй эмэгтэй миний нэр дээр байдаг машиныг өөр хүн барьж яваад мөргөлдөсөн юмаа тэгтэл шүүх жолооч хамаагүй м.хэний нэр дээр байна тэр хүн төлнө гээд шийдвэр гарсан төлөхгүй бол барьж хорино гэнэ би яах естой в
  • 19001973 2014-05-08 08:27:40
    танд авто тээврийн талаарх ямар нэг мэдээлэл хэрэгтэй байна уу? хэрэв тийм бол та өөрт хэрэгтэй бүх мэдээллээ авто тээвэр, аялал жуулчлалын төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
  • 19001973 2014-05-08 08:27:37
    танд авто тээврийн талаарх ямар нэг мэдээлэл хэрэгтэй байна уу? хэрэв тийм бол та өөрт хэрэгтэй бүх мэдээллээ авто тээвэр, аялал жуулчлалын төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
  • Tuul 2014-05-08 04:43:18
    Yavj yavj negel udur serdeg ard tumen. Bitgii unenii tuluu zutgej bgaa zaluu zalgamj halaagaa buruugaar yavuulj muhuuh geed bai!!! TEMUUJIN SAIDAA DOROMJLOH TUSAM 7 BURHAN OD SHIG GAYALZAJ YAVAARAI. TESEH BITGII HEL YALALTAAR TUGSUG.
  • Tuul 2014-05-08 04:37:08
    Temuujin saidig ogtsruulah ni Baasanhuu bolon eserguutsej bgaa buh hunid ashigtai l bj taarch bna. Harin ard tumen engiin arduudad Temuujin saidin bodlogo taalagddag. Yagaad ard tumnii tuluu gesen hun bolgonig nugachin darah geed bgaag yum be. Mongolin ar
  • иргэн 2014-05-08 02:28:10
    Тэмүүжин энэ бол зөвхөн эхлэл.Одоо чи сүүдрээ хүртэл хардаж яв
  • mgl 2014-05-08 02:24:14
    ene OLLOO site ymar muuhai boloowe
  • Zochin 2014-05-08 01:41:58
    Haluun tomroor hairah gej bga um uu.yund ni teseh um. Yug hamgaalj