Засгийн газрын сүүлчийн найдвар
2017 оны улсын төсвийг хэлэлцэж байх үед Монгол Улсын эдийн засгийг 3.5 хувиар өснө гэж тооцон оруулж ирсэн.  Энэ өсөлтийг  “Тавантолгой”, Гачууртын ордын төслийг хөдөлгөх, төмөр зам барих, “Оюутолгой”-г өргөжүүлэн үргэлжлүүлэх, эрчим хүчний хийгдэх хөрөнгө оруулалт явуулснаар бүрдүүлэхээр тооцсон. Хэрэв энэ бүх төсөл хэрэгжихгүй бол өсөлт гарахгүй, орлого нэмэгдэхгүй гэсэн үг. УИХ-ын дарга намрын чуулганыг нээхдээ “Томоохон төслүүдийг байрнаас нь хөдөлгөж, хэрэгжүүлэх тухай саналаа Улсын Их Хуралд оруулан, шуурхай шийдвэрлүүлэх боломж Засгийн газарт нээлттэй байгааг сануулъя. Алдсан цаг хугацаа, алдагдсан боломж эргэж олдохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй” хэмээж байв. УИХ-ын даргын энэ үгийг “Мэргэжил”-ийн Засгийн газар үл тоов. Өнгөрсөн намрын чуулганы хугацаанд баталсан хуулиудын дийлэнхийг Засгийн газраас өргөн барьж хэлэлцүүлсэн.  Гэвч гараанаас нь гаргах том төслүүдээ өргөн барьсангүй.

Эдийн засгийн хямралаас гарах гарц нь том төслүүдээ байрнаас хөдөлгөх хэмээн үзэх хүн олон байгаа ч Засгийн газар зээлийн эргэн төлөлт, орлогоо нэмэгдүүлэхэд том төслүүд үр ашигаа өгнө гэдэгт эргэлзэж байгаа бололтой. Уг нь Засгийн газар эдийн засгийн өсөлтийг хангаж, хурдасгаж үйлдвэрлэлийг л дэмжих ёстой. Эдийн засгаа хүнд байдлаас гаргая гэвэл томоохон төслүүдээ хөдөлгөж, дорвитой алхам хийх ёстой. Дорвитой хөдөлж байж чанарын өөрчлөлт гарах ёстой. Гэвч Засгийн газар өнгөрсөн найман сарын хугацаанд өдөр хоногийг өнгөрөөж, гал унтраагаад, үлгэн салган байдалтай  өнгөрүүлсээр байна. Ямар нэг өөрчлөлт  гарсангүй. УИХ-ын гишүүд тангараг өргөхтэйгээ зэрэгцэн  томоохон төслүүдээ зоригтой, хурдан хөдөлгөх, стратегийн асуудлаа УИХ-д яаралтай оруулж ирэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн ч Засгийн газар үнэ үгийг мөн л үл тоов.  

Тэд Засгийн газраа байгуулсан цагаасаа эхлэн ОУВС-аас тусламж авах тухай ярьж, тэднийг тусламжийг хүлээсээр байна. Гэвч өнөөдрийг хүртэл ямар нэг шийдэл гараагүй байна. Өчигдөр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Засгийн газар, ОУВС-гийн хооронд хийж байгаа хэлэлцээр энэ долоо хоногт дуусгавар болно. Нарийвчилсан мэдээллийг Засгийн газар өгөх юм” гэсэн. Тэгэхээр Засгийн газрын байгуулагдсан цагаасаа найдвар тавин хүлээсэн ОУВС энэ долоо хоногт хариугаа өгөх нь. Ингэснээр 2017 оны эхний ээлжинд төлөгдөх Хөгжлийн банкны 580.0 сая ам. долларын евро бондын өрийн асуудал нэг тийш болно. Нэг үгээр  Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл найдварыг алдахгүйгээр энэ өрөө төлж чадах уу гэсэн асуултын хариу энэ долоо хоногт гарна. Тэдний сүүлчийн найдварт ОУВС ямар хариу өгөх нь оньсого хэвээр байна.
 
П.ГОО
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2017-02-15 12:34:01
    49%-g Tur ni deeremdeed avsan hoino naad zeel chin butehgui gadniihan hurtel durgui ni hurj bn communizmiin uildliig. Mongol gantsaardana gej aimar helsen
    66.181.187.217
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2017-02-15 11:14:25
    OУBC gedeg ni olon ulsiin valiutiin san gej bgaamuu? ugiig tovchlohdoo ehleed buten ugeer ni bicheed ard haaltan dotor tovchilson helberiig ni bichdeg.
    158.208.192.248
    Мэдэгдсэн Хариулах
  • mnamDamnd 2017-02-15 03:57:12
    YM UZEEGUI GUILGACHIN SHIG MONGO OLDOXOOR BUGDIIG ASGAN TSUTGAN UREED BAI NOVSHUUDAA DARAA N YAMAR BN DAA
    73.92.18.195
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-15 01:47:19
    Хоёр өгүүлбэртэй ховын мэдээ бичиж чадахгүй байж юун том юм бичиж байна аа ПГОО
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах