“Шар хантаазтануудыг” шагнаж урамшуулна
Нийслэл хотоо өнгө үзэмжтэй байлгахын төлөө үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажилладаг шар хантаазтанууд буюу зам талбайн үйлчлэгчдийн тавдугаар зөвлөгөөн энэ сарын 17-нд болох гэж байна.

Уг зөвлөгөөнөөр тэдэнд тулгамдаж буй асуудал, зам талбайн үйлчилгээний менежментийг хэрхэн сайжруулах талаар ярилцдаг уламжлалтай бөгөөд энэ удаагийн зөвлөгөөн нийслэлийн зам талбайн үйлчилгээг хэрхэн шинэ түвшинд гаргах, цэвэрлэгээ үйлчилгээний чанарыг сайжруулах, үйлчлэгчдийн санал бодлыг сонсож, цаашид тэдний ажиллах нөхцлийг сайжруулах талаар санал солилцох, сайн ажилласан зам талбайн үйлчлэгчдээ шагнаж, урамшуулахаараа онцлогтой.

Улаанбаатар хотыг цэвэр байлгахаар хүчин зүтгэж буй 900- гаад үйлчлэгч байдаг. Олон жил үр бүтээлтэй ажилласан байдлыг нь харгалзаад салбарын тэргүүний шагналаар шагнадаг бөгөөд энэ жил Нийслэлийн тэргүүний ажилтан, Нийслэлийн ИТХ, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн хүндэт тэмдэг зэргээр 13 ажилтанг шагнаж урамшуулах юм байна.

Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-02-15 08:02:15
    ЕР НЬ ШАГНАЖ УРАМШУУЛАХ НЬ ЗӨВ. ТЭГЭХДЭЭ ӨНӨӨ ӨГЛӨӨ БОЛОН ӨЧИГДӨР Ч ГЭСЭН 3-Р ХОРООЛЛЫН АВТОБУСНЫ БУУДЛЫН ОЙР ОРЧМЫН ЗАМ ТАЛБАЙ НИЛ ХОГООР ДҮҮРСЭН БАЙСАН ШҮҮ....
  • зочин  2017-02-15 04:26:59
    наад хэнд ч хэрэггүй төмөрөөр чинь яах юум бэ материаллаг зүйлээр олигтойхон шагнаачээ малнуудаа байр өгсөн ч яадгын бэ
    • Anu 2017-02-15 16:36:21
      Chamtai ug ni sanal neg baina. Gehdee arai ayataihan bichildee. Zagnaj zandarsan mayagaar bichiheer hunii durguig ulam hurgene shuu dee.