Стрессээ зохицуулах долоон арга

-Стресс менежмент-
 

Стресс нь аливаа өөрчлөлтөд хүний биеийн үзүүлж буй тодорхой бус хариу үйлдэл юм. Стресст үзүүлэх хариу үйлдэл хүн бүрт ялгаатай учир бүх хүнд таарах стресс менежментийн арга гэж үгүй. Стресс менежмент гэдэгт боломжтой бол стресс үүсгэж буй нөхцөл байдлаа өөрчлөх, боломжгүй бол өөрийн үзүүлж буй хариу үйлдлээ өөрчлөх, өөртөө анхаарал тавих, амарч тайвширахад цаг гаргах зэрэг багтана.

Стрессийг зохицуулах эрүүл бус аргууд:

Доорх аргууд богино хугацаанд стрессийг арилгах ч урт хугацаанд бүр илүү хор хохирол учруулдаг.
 

  • Тамхи татах
  • Архи уух
  • Хэтрүүлэн идэх
  • ТВ, компьютерийн өмнө хэт их цагийг өнгөрөөх
  • Гэр бүл, найз нөхөд болон нийгмийн бусад арга хэмжээнээс хөндийрч, зугтах
  • Эм, мансууруулах бодис хэрэглэн тайвширах
  • Хэт их унтах
  • Ажлаа хойшлуулах
  • Асуудалтай нүүр тулахгүй байх
  • Бусдад стрессээ гаргах


Бүх хүнд, бүх нөхцөл байдалд таарах ганц арга гэж үгүй тул өөр өөр техник, аргуудыг туршиж үзээрэй. Юу таныг илүү тайвшруулж, асуудлыг гартаа оруулахад тусалж байгааг мэдээрэй. Та бүхэнд стрессээ зохицуулах 7 аргыг санал болгоё.
 

  1. Хөдөл. Дасгал хөдөлгөөн хий.
  2. Нийгмийн идэвхитэй бай.
  3. Шаардлагагүй стрессээс зайлсхий. Стресс нь таны мэдрэлийн системээс автоматаар үзүүлж буй хариу үйлдэл боловч зарим стресс үүсгэгч хүчин зүйлүүдийг урьдчилж мэдэх боломжтой байдаг. Энэ тохиолдолд стресс үүсгэж буй нөхцөл байдлыг өөрчил, эсвэл өөрийн хариу үйлдлээ өөрчлөөрэй.
  4. Нөхцөл байдлыг өөрчил. Сэтгэл хөдлөлөө нууж, хадгалаад байлгүй илэрхийл. Харилцан буулт хий. Цагаа зөв зохицуул.
  5. Стресс үүсгэгчид дасан зохиц. Асуудлыг өөрөөр хар. Асуудлыг цаад шалтгааныг хай. Өөрийн шалгуураа өөрчил.
  6. Өөрчилж чадахгүй бол хүлээн зөвшөөр. Бүх зүйлийг хянаж, удирдана гэдэг боломжгүй. Уучилж сур.
  7. Амралт, зугаа цэнгэлд цаг гарга.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.