Тэрхийн цагаан нуурт осолдсон иргэдийн автомашиныг татан гаргажээ

Архангай аймгийн Тэрхийн цагаан нуурт живсэн суудлын автомашиныг Онцгой байдлын газрын албан хаагчид гурав  хоног ажилласны дүнд  гарган авч, ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

Тэрхийн цагаан нуурын мөсөн дээгүүр Grand- Mark-2 автомашинтай 3 иргэн явж байгаад мөс цөмөрч, хоёр нь амиа алдсан хэрэг 2016 оны 12 дугаар сарын 17-нд гарсан. Тухайн үед хоёр иргэний цогцсыг Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын албан хаагчид нуурын усанд шумбалт хийн түргэн шуурхай гаргаж хууль хяналтын байгууллага болон ар гэрт нь хүлээлгэн өгсөн юм.  Харин нууранд живсэн автомашин нь нуурын эргээс 1000 метрийн зайд, 6 метрийн гүнд, мөн нуурын мөс нимгэн, сайтар хөлдөөгүй байсан учраас автомашиныг гаргаж авч чадаагүй байсан аж.


Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.