Ой тогтоолтын нээлттэй тэмцээнд манай 20 тамирчин оролцоно

Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээн Солонгос Улсад энэ сарын 18-19-ний өдрүүдэд болно. 30 сая воны шагналын сантай тус тэмцээнд 12 орны 178 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөх юм.

Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 20 тамирчин, багш дасгалжуулагчдын хамт оролцоно. Багийн бүрэлдэхүүнд:

1. 2016 оны Өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын Их Мастер Н.Энхшүр (18 нас)
2. ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр (18 нас)
3. Их Мастер С.Акжол (24 нас)
4. Их Мастер Б.Ариунсанаа (15 нас)
5. ОУ-ын Мастер Э.Лхагвадулам (15 нас)
6. Б.Хангал (12 нас) /“Memoriad-2016” оюуны олимпийн хүрэл медальт/
7. Б.Энхлүүн (8 нас) /“Memoriad-2016” оюуны олимпийн хүрэл медальт/
8. Б.Бадам-Аюуш (14 нас) /Азийн аваргын мөнгөн медальт/
9. Л.Чанцалдиймаа (18 нас)
10. А.Нэргүй (17 нас)
11. Б.Анхбат (17 нас)
12. Ч.Марал (17 нас)
13. С.Жавхлантамир (17 нас)
14. Б.Намуундарь (16 нас)
15. Э.Мишээл (16 нас)
16. Б.Лхагвадорж (16 нас)
17. Г.Энхлэн (15 нас)
18. Ч.Энхсанаа (14 нас)
19. О.Түвшинзаяа (12 нас)
20. З.Тэмүүжин (11 нас)

Энэ удаагийн тэмцээнд оролцож буй манай тамирчдын ихэнх нь 4-5 сар хичээллэж буй шинэ суралцагчид аж. Мөн багийн бүрэлдэхүүнд Дархан-Уул аймгаас 3 тамирчин, Орхон аймгаас 2 тамирчин багтжээ.

Оюуны тамирчид маргааш Солонгос Улсыг зорино.
 

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.