“УБТЗ-2030” форум болно
Энэ сарын 17-18–ны өдрүүдэд BLUE SKY tower зочид буудлын хурлын танхимд Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээс “УБТЗ-2030” форумыг зохион байгуулах гэж байна. Форумд дотоод гадаадын 280 гаран төлөөлөгч оролцоно. Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан 68 жилийн түүхтэй  УБТЗ-ын хамт олон тус нийгэмлэгийг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр боловсруулснаа уг форумын үеэр хэлэлцүүлэх юм.

1949 онд байгуулагдсан УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг энэ жил 68 жилийнхээ ойтой золгож байгаа юм. Манай улсын төмөр замын салбарын хөгжил  хөгжилтэй орнуудын төмөр замтай харьцуулахад техник технологийн хоцрогдолтой асуудал байдаг ч, ойрын хугацаанд төмөр замынхаа техник хөгжлийг  тэдгээр улс орнуудын төмөр замуудтай эн зэрэгцэх хэмжээнд хүргэх зорилгын үүднээс энэхүү форумыг зохион байгуулж байгаа аж.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бадарчин 2018-02-15 09:57:08
    Хулгайчууд! Энэ хэний зураг байна вэ?!!! Тууний сайтын зураг нь энд байна! http://mongol.su/новый-поезд-иркутск-улан-батор/
    37.79.250.9
    Мэдэгдсэн Хариулах