СЗХ-ноос гурван компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ
Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолоор үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон гурван компанийн гишүүний эрхийг цуцалжээ.  Тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон брокер, дилерийн “Рескап Секьюритис” ХХК, “Лондон Азиа капитал Монголия” ХХК, “Санхүүгийн хөгжил инвест” ХХК-ийн гишүүний эрхийг Монголын Хөрөнгийн биржийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор цуцалсан байна. Ингэснээр дээрх компаниудын харилцагчдыг үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бусад компанид зохих журмын дагуу шилжүүлэх юм байна.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.