Ким Жон Намыг шүршигчээр хордуулжээ

Хойд Солонгосын залуу удирдагч Ким Жон Уны эцэг нэгт ах Малайзын Куала Лампур хотын нисэх онгоцны буудалд хордож нас барсан. Түүнийг хоёр эмэгтэй хүн хөнөөсөн байдаг бөгөөд нэгийг нь баривчлаад байгаа юм. Тэгвэл баривчлагдсан хэргийн сэжигтэн болсон үйл явцын талаар мэдүүлэг өгчээ. Ингээд бүсгүйн мэдүүлгийг дор сийрүүлье.

Баривчлагдсан бүсгүй Вьетнамын аяллын визтэй байх бөгөөд нэг эмэгтэйн хамт Малайзад  аялахаар иржээ. Ингэж явахдаа нисэх онгоцны буудалд өөр дөрвөн залуу таарсан гэнэ. Тэд  нэг зорчигчийг хордуулах даалгавар өгч, ярьж тохиролцсон бөгөөд  тухайн хүний талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй аж. 

Ингээд Ким Жон Намыг хордуулахдаа нэг нь шүршигчээр хор цацаж,  нөгөө нь амыг нь 10 секунд орчим хор шингээсэн алчуураар дараад зугтжээ. Хэргийн дараа зургуулаа зочид буудалд цугласан хэдий ч, нөгөө бүсгүй нь дөрвөн залуутай хамт гарсныхаа дараа эргэж ирээгүй байна. Харин нөгөө бүсгүй нь танилаа хайхаар нисэх онгоцны буудалд ирэхдээ баривчлагджээ. Одоогоор цагдаа нар тэдгээр дөрвөн залуу, эмэгтэйн аман зургийг гаргаж, эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.