Монгол иргэд Эрээнд хар тамхи зөөвөрлөж яваад баригджээ
Манай улсын иргэд хилийн чанадад тэр дундаа БНХАУ-д хар тамхины хэрэгт холбогдох нь эрс нэмэгдээд байна.Хамгийн сүүлд урд хөршийн Эрээн хотод хоёр Монгол иргэн  хар тамхи зөөвөрлөж яваад  саатуулагдсан байна.

Тодруулбал, энэ сарын 11-ний өдөр Бээжин-Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд зорчиж явсан Монгол Улсын иргэн Э тээшиндээ 72.57 грамм метафетаминзөөвөрлөж яваад баригдсан аж. Мөн энэ өдөр иргэн Н 53 грамм метафетанмин, 0.84 грамм хар тамхины ургамал биедээ авч хилээр нэвтрэх гэж байгаад Эрээн хотын гаалийн хяналтынханд баригджээ.

БНХАУ-ын хувьд хар тамхины хэрэгт хатуу ял шийтгэл ноогдуулдаг билээ. Манай улсын цөөнгүй иргэн хар тамхины хэргээр БНХАУ-ын шүүхээс ял сонсож байсан. Тэдний зарим нь цаазын ял хүртэл сонсоод байгаа билээ. 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.