
Иран улсын Керманшах хотод эрэгтэй багуудын Дэлхийн Цомын төлөө тэмцээн өнөөдөр эхэллээ.
“Б” хэсэгт орсон манай баг нэгдүгээр тойрогт энэтхэгийн багийг 7:1 онооны харьцаагаар ялж, гараагаа амжилттай эхлүүллээ. Мөн энэ хэсэгт нэгдүгээр тойрогт Ираны баг Туркийн багийг 8:0 онооны харьцаагаар дийлжээ.
Харин “А” хэсэгт Нэгдүгээр тойрогт Азербайжаны баг Оросын багийг 4:4, Шүржийн баг АНУ-ын багийг 7:0 онооны харьцаагаар ялсан байна.
Монгол, Энэтхэгийн багын барилдааны дүн
57 кг З.Занабазар, өрсөлдөгч нь дэвжээнд гарч ирээгүй учир ялалт авсан
61 кг Т.Тулга - Харпуул Харпуул, 4:2
65 кг Б.Батмагнай - Бажранг Бажранг, 3:1
70 кг Г.Мандахнаран - Амит Кумар Жанхар, 4:3
74 кг Б.Анхбаяр - Житендер Житендер, 8:7
86 кг П.Өнөрбат - Дийпак Пийпак, 7:8
97 кг Ө.Батзул - Руближет Сингх Ранжи, 14:6
125 кг Н.Золбоо - Кришан Кришан, 3:0
Б.Орхон