500 гаруй айл усанд автаж болзошгүй нөхцөл байдал үүсчээ

Увс аймгийн Улаангом сумын Чандмань гэдэг газарт удаа дараа халиа гүйж, давхарлан хөлдсөн, мөн хиймэл нуурын далан сэтэрснээс Улаангом-Боршоо чиглэлийн улсын чанартай авто зам усанд автаж, мөстөж хаагдах, тус багийн 500 гаруй өрх айл усанд автах нөхцөл үүсчээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой байдлын газар, “АЗЗА” ХХК, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газруудаас нийт 112 хүн, 9 автомашинтайгаар гурван өдрийн турш авто замын дагуу метрийн өндөртэй шороон далан босгох, усны урсац, гольдролыг өөрчлөхөөр ажиллаж байгаа аж.



Гэвч тухайн газарт усны урсац ширүүн, газрын хэвлийгээр ус нэвтэрсэн тул шуудуу татсан хэдий ч усны урсгал зогсохгүй байх тул цаашид сэтэрсэн даланг боох, сэтэлж шинээр далан босгох, мөсний зузааныг тэсэлж усны гольдролыг өөрчлөх зэрэг ажлуудыг хиихээр төлөвлөн ажиллаж байна гэж Увс аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • MGL 2017-02-16 10:50:39
    hnn ene humuusiinhee ajillah nohtsol eruul mend ayulgui bdliig hangaj ajillah heregtei.ajilaa hiij yavaad ersdeld orj bolohgui.